Мууртай айлын (Сэкийнх л дэ) сандалны гадаргуу. Муур гэмгүй царайлчихаад нилээн хорлонтой амьтан байгаа юм. Энэ их олон жилийн өмнөх зураг, одоо энэ сандалны поролон нь гараа биз.
Гутлын өсгийвч барьсан мэт харагдсан сурталчилгаа.
Манайханд түгээмэл нэг шинж бий. Жижиг эвдрэл гэмтлийг тоодоггүй - болж байвал явуулаад л байна. Тэгж тэгж тартагт нь тулгаж байж арай гэж нэг юм засч сэлбэдэг. СӨХ-ийн мөнгөгүй нөхдүүд, элит байшин барилгын эзэд - ямарч ялгаагүй. Уг нь мөнгийг нь авч байгаагийн хувьд асуудал үүсэнгүүт шийдэх ёстой баймаар. Гэвч хэзээ ч тэгдэггүй, ойрын ирээдүйд ч өөрчлөгдөхгүй байх. Харин жил болгон АСЕМ манайд болоод байвал ядаж төв гудамруу харсан тал нь засагдах шинжтэй.
MacBook-ийн хамгийн таалагддаг зүйл - тогны залгуур компьютертэй холбогдож буй аргачлал буюу соронзонгоор холбогддог нь. Залгуур нь бол (_|_) л до, гарын ая даадаггүй юм. Харин наалдаж тогтдог нь ухаалаг шийдэл яалт ч үгүй мөн. Залгуур татагдаж компьютер ширээн дээрээс нисчих аюул хэзээд байдаг. Бусад laptop үйлдвэрлэгчид яагаад ингэж хийдэггүй нь сонин. Бодвол патент худалдаж авах хэрэг гарах байлгүй. Sony, Dell,Коничива Toshiba г.м. гайгүй нөүт үйлдвэрлэгчийн адаптерыг нь харна - 90-ээд он.
Микки Бөмбөөлэй цэцэрлэг.
Гоё хаягтай үсчин. Сэтгэл л гаргах юм бол гоё хаяг хийж болно гэж боддог.
СБД-ийн тамгын газар. Ажилчид нь ирэхдээ нэг төхөөрөмжид, явахдаа ондоо хуруу уншигчид цагаа бүртгүүлдэг байгаа юм. Трэш шүү дэ энэ чинь, хэ-хэ.
Энэ зургийг хаана авснаа ч мартаж. Марихуана л бодогдож дарсан байлгүй.
Цаг үе өнгөрөвч сургуулийн парт бол хэзээд "ардын хүүхдүүдийн уран бүтээл"-тэйгээ. Төв ТИС-ийн ширээ байгаа юм.
Баянзүрхийн эмнэлгийн хойно байрлах дэлгүүр. КANON.
Сансрын тунелийн уулзвар. Сая зам засагдаад энэ булай төрх арилсан. Траншейны нүхийг резинэн жийрэг хийж тагалсан байсан юм. Бидон биш дэ. Ингэхэд, энэ гудамыг маш шуурхай зассан шүү. Хэзээ манайх амралтын 2 өдрөөр гудамжны асфальт тавьдаг байлаа? Гайгүй ч хийчих шиг болсон. Лайк.
Нэг зүй тогтол ажиглагдсан. Ийм хонхтой ресторан, цайны газар, бар цэнгээний газрын үйлчилгээний чанар, хоолны амт, 00-ийн ариун цэвэр 99 хувьд нь хог байж таардаг.
Саяхан машин 117 мянга дахь км-ээ гүйцээсэн. 86 мянга дээр нь авсан, 3 жил унаж байна гэхээр их бага явдаг жолооч болж таарч байгаа юм.
Барилгачин нь толгой уруу барьж аваад боочихно, оршин суугч нь хагалчихна. Энэ чинь монгол шүү дэ хүү минь!
Зарим тохиолдолд санамсаргүй хадсан бичиг их утга учиртай болдог. Жишээ нь: энэ шатаар доош буухад яг тэр "том хүн, хүүхдийн толгой бариа" гэсэн зарлалд тонгойхгүй л бол толгойгоо цохихоор байгаа юм.
Машины үйлдвэрлэгч, загварыг гараараа бичсэн нөхөр.
Төгсгөлд - shit happens цувралаас. Машинаа угаалгаад удаагүй байлаа. Хэнийг ч гомдоогоогүй, муугаар хэлээгүй, дотроо ч ад үзээгүй мөрөөрөө явж байтал зүүн талд нэг зүйл зөөлхөн тоншоод авах шиг боллоо. Харсан - цонх болон толин дээр шувуу хүндэрч орхиж. Нөгөө нигүүлсэнгүй төлөв хормын төдий үгүй болж шууд "өө, үхэж хэвтсэн муу тагтаа" гэсэн бодол цахилгааны хурдаар жирэлзээд өнгөрөв.
Гутлын өсгийвч барьсан мэт харагдсан сурталчилгаа.
Манайханд түгээмэл нэг шинж бий. Жижиг эвдрэл гэмтлийг тоодоггүй - болж байвал явуулаад л байна. Тэгж тэгж тартагт нь тулгаж байж арай гэж нэг юм засч сэлбэдэг. СӨХ-ийн мөнгөгүй нөхдүүд, элит байшин барилгын эзэд - ямарч ялгаагүй. Уг нь мөнгийг нь авч байгаагийн хувьд асуудал үүсэнгүүт шийдэх ёстой баймаар. Гэвч хэзээ ч тэгдэггүй, ойрын ирээдүйд ч өөрчлөгдөхгүй байх. Харин жил болгон АСЕМ манайд болоод байвал ядаж төв гудамруу харсан тал нь засагдах шинжтэй.
MacBook-ийн хамгийн таалагддаг зүйл - тогны залгуур компьютертэй холбогдож буй аргачлал буюу соронзонгоор холбогддог нь. Залгуур нь бол (_|_) л до, гарын ая даадаггүй юм. Харин наалдаж тогтдог нь ухаалаг шийдэл яалт ч үгүй мөн. Залгуур татагдаж компьютер ширээн дээрээс нисчих аюул хэзээд байдаг. Бусад laptop үйлдвэрлэгчид яагаад ингэж хийдэггүй нь сонин. Бодвол патент худалдаж авах хэрэг гарах байлгүй. Sony, Dell,
Микки Бөмбөөлэй цэцэрлэг.
Гоё хаягтай үсчин. Сэтгэл л гаргах юм бол гоё хаяг хийж болно гэж боддог.
СБД-ийн тамгын газар. Ажилчид нь ирэхдээ нэг төхөөрөмжид, явахдаа ондоо хуруу уншигчид цагаа бүртгүүлдэг байгаа юм. Трэш шүү дэ энэ чинь, хэ-хэ.
Энэ зургийг хаана авснаа ч мартаж. Марихуана л бодогдож дарсан байлгүй.
Цаг үе өнгөрөвч сургуулийн парт бол хэзээд "ардын хүүхдүүдийн уран бүтээл"-тэйгээ. Төв ТИС-ийн ширээ байгаа юм.
Баянзүрхийн эмнэлгийн хойно байрлах дэлгүүр. КANON.
Сансрын тунелийн уулзвар. Сая зам засагдаад энэ булай төрх арилсан. Траншейны нүхийг резинэн жийрэг хийж тагалсан байсан юм. Бидон биш дэ. Ингэхэд, энэ гудамыг маш шуурхай зассан шүү. Хэзээ манайх амралтын 2 өдрөөр гудамжны асфальт тавьдаг байлаа? Гайгүй ч хийчих шиг болсон. Лайк.
Нэг зүй тогтол ажиглагдсан. Ийм хонхтой ресторан, цайны газар, бар цэнгээний газрын үйлчилгээний чанар, хоолны амт, 00-ийн ариун цэвэр 99 хувьд нь хог байж таардаг.
Саяхан машин 117 мянга дахь км-ээ гүйцээсэн. 86 мянга дээр нь авсан, 3 жил унаж байна гэхээр их бага явдаг жолооч болж таарч байгаа юм.
Барилгачин нь толгой уруу барьж аваад боочихно, оршин суугч нь хагалчихна. Энэ чинь монгол шүү дэ хүү минь!
Зарим тохиолдолд санамсаргүй хадсан бичиг их утга учиртай болдог. Жишээ нь: энэ шатаар доош буухад яг тэр "том хүн, хүүхдийн толгой бариа" гэсэн зарлалд тонгойхгүй л бол толгойгоо цохихоор байгаа юм.
Машины үйлдвэрлэгч, загварыг гараараа бичсэн нөхөр.
Төгсгөлд - shit happens цувралаас. Машинаа угаалгаад удаагүй байлаа. Хэнийг ч гомдоогоогүй, муугаар хэлээгүй, дотроо ч ад үзээгүй мөрөөрөө явж байтал зүүн талд нэг зүйл зөөлхөн тоншоод авах шиг боллоо. Харсан - цонх болон толин дээр шувуу хүндэрч орхиж. Нөгөө нигүүлсэнгүй төлөв хормын төдий үгүй болж шууд "өө, үхэж хэвтсэн муу тагтаа" гэсэн бодол цахилгааны хурдаар жирэлзээд өнгөрөв.
No comments:
Post a Comment