Биологч Франс де Вааль олон жил шимпанзе сүргийн амьдралыг судалж ажиглажээ. Ингээд 1982 онд "Шимпанзегийн улс төр: Бичнүүдийн эрх мэдэл ба секс" нэртэй бүтээлээ гаргасан. Ингэхдээ улс төрчид болон шимпанзед төстэй шинж чанар олон байдгийг онцолсон.
Тус бүтээлд анхаарал хандуулах хэрэгтэй юм шиг:
- Улс төрийн халз мэтгэлцээний үед дууг нь хааж хэсэг үзэх хэрэгтэй. Ингэснээр агуулгыг нь орхиж зөвхөн визуал контактад анхаарал төвлөрнө. Нэр дэвшигч зогсож, сууж буй байрлал, царайны хувирал, дохио зангаа зэрэг нь ихийг илтгэнэ. Тэдний ярих зүйл ерөнхийдөө ойлгомжтой: худал амлалт өгнө, бие биенээ доош нь хийнэ, өөрийгөө дөвийлгөнө. Нэг нэгнийгээ шоолж ёжлох, өөрөө өндөр, том ханхар биетэй харагдах гэж хичээх зэрэг нь өнөөгийн улс төрд энгийн үзэгдэл. Энэ нь сармагчны хувьд хамгийн сайн хийдэг үйлдэлтэй нь яг ижил: хөл дээр босч ирнэ, мөрөө тэгшилж цээжээ дэлдэх, муухай дуу авиа гаргаг зэргээр өрсөлдөгчөө айлгах, эргэн тойронд байгаадаа өөрийн давуу байлыг харуулах явдал юм.
- Сүргийн эрх мэдлийг хамгийн чадалтай нь авдаггүй. Хамгийн олон чадалтай сармагчингуудын дэмжлэгийг авч чадсан нь сүргийн манлайд гардаг. Тиймээс шимпанзе хүний хийдгийг л хийдэг: өөрийн холбоо сүлбээг бататгана, өрсөлдөгчийн холбоо сүлбээг тасалж хамсаатнуудыг нь өөртөө татна, үгэнд орохгүй нэгнийг гадуурхана, наймаа тохироо хийнэ, хов жив хөөцөлдөж гүтгэж доромжилно г.м. Шимпанзе сүрэгт хөгшин лидер далдуур ажлаа амжуулахдаа залуучуудын өрсөөлдөөнийг овжин ашиглах нь элбэг. Тэрч байтугай худал чухал дүр эсгэх, дуугаа намсгаж харьцах зэрэг арга барил ч шимпанзед бий.
- Эмэгчинд тал засах үүднээс үр төлийг нь гижигдэж, тоглох явдал гардаг. Хүүхэд тэвэрч камерын өмнө зогсох улс төрч тэднээс ямарч ялгаагүй юм. Эрэгчин хоорондын тэмцэлд эмэгчингүүдийн дэмжлэгийг авах нь маш чухал, бараг ялалтын нөхцөл байдаг гэж байгаа.

No comments:
Post a Comment