29 June 2016

Сонгууль-2016

UPD 2016.06.30 03:15
Сонгууль, улс төрийн сэдвээр сүүлийн үед би санаатай пост нийтлээгүй. Тэртээ тэргүй social media-гаар хангалттай бөмбөгдөж байсан шүү дэ. 4 жилийн өмнө Эх орондоо байгаагүй болохоор санал өгч чадаагүй. 
Энэ удаад манай тойрогт дэмжчихээр хүн байгаагүй болохоор санал өгөх хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу гэсэн эргэлзээ байсан. Явж явж МАНАН болох биз гэсэн хар таамаг саналаа өгөх хэрэг байна уу гэдэг бодлыг төрүүлж байсныг нуухгүй. Гэхдээ би саналаа өгсөн.
Энэ удаад монголчууд хүн биш намыг нь дэмжлээ. Яг үнэндээ МАН-аас дэмий нөхдүүд гарч л байна, гэхдээ энэ ард түмний сонголт хойно хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ингээд нэг намд хамаг эрх мэдэл, хариуцлагыг нь тохох нь нэг бодлын зөв. АН-ын хувьд нэгийг бодож хоёрыг тунгаах байлгүй дэ, дэндүү далаараа тавиуллаа. Төр барьсан 4 жилийнх нь үнэлгээг ард түмэн хийсэн гэж ойлгох хэрэгтэй. Хувийн прогнозоор сонгуулийн өдөр дөхөх хэрээр МАН-ыг ялахын хувьд ялах байх, гагцхүү 39 суудал авч ЗГ-аа дангаараа байгуулж чадахнуу үгүй юу гэж таамаглаж байсан чинь үнэмлэхүй ялалт авлаа. Одоо яахыг нь харах үлдлээ. Тэглээ гээд улс төрчдийн талаарх миний бодол хэзээ ч өөрчлөгдөхгүй - выборы! выборы! кандидаты - 3,14доры! Нам лам хоёроос хол байх хэрэгтэй нөхдөө.

2016.06.29 00:20

1 comment:

  1. АНамын хэдэн сайхан залуучууд намынхаа нэр хүндээс болж уначихлаа. Тэрэнд л харамсаж байна даа. Жишээ нь: Сүхбаатар аймагт Ч.Улаанаас Ж.Батсуурь нь хамаагүй илүү шүү дээ.

    ReplyDelete