Сурталчилгааны пост.
Арван жилийн ангийн хүүхэд хувийн бизнес эхлүүлээд удаагүй байна. Сурталчилаад өг гэж хэн ч надад хэлээгүй, сайн дураараа нэгнийхээ ажилд урам өгөх гэж бичив.
Хоёр 7 хоногийн өмнө би эднийхээр орж моторынхоо тосыг солиулсан. Японы Wakos тос тосолгооны материалаар үйлчилдэг юм. Тус бүтээгдэхүүний талаар би ямарч мэдэгдэхүүнгүй явсан. Тиймээс очиж үйлчлүүлэхийнхээ өмнө интернэт ухаж сонирхосон. Япондоо 1-т жагсдаг тос юм билээ. Америк, Европруу гаргадаг, ОХУ-д Урал-аас нааш бол сайн худалдаалагдаж байна. Бүрэн синтетик уг тосыг мотор нь өндөр ачаалалтай ажилладаг уралдааны болон спорт загварын машинуудад их хийдгийг мэдэж авсан.
Моторын тосны тухай бүдэг бадаг мэдлэгтэй явснаа энэ үед интернэтээс мэдээлэл уншиж байж нөхөж авав. Тос болгоны сав, шошго дээр байдаг 0W40, 5W40 г.м. үсэг тоо ямар учиртайг одоо мэддэг болсон. Өмнө нь сервист ороод л, машины маркийг хэлээд л тосоо солиулчихдаг байсан. Сая асуудалд арай нухацтай хандсан гэхүү дэ.
Мөн тус засварын газарт hybrid машины оношлогоог япон мэргэжилтнүүд гүйцэтгэж байгаа. Мэдээж ямарч япон машины дурын эвдрэл гэмтлийг 100% баталгаатай оношлоод засаад өгнө гэж би хэлэхгүй. Ямартаа ч би тэргээ оношлуулаад, ойр зуурын үйлчилгээ хийлгээд гарахдаа сэтгэл хангалуун үлдсэн.
Наад захын жишээ: би уржигдар орой эднийхээр орж свеча-нуудаа солиулсан. Мотор дээрээс багагүй эд анги тайлж байж 6 свечанд хүрсэн. Япон нөхөр салгаж буй бүх утас, эд ангид цаас нааж түүн дээр дугаар бичсэн: 1-1, 2-2 г.м. Мөн тайлсан эрэг боолтуудыг цөмийг нь төмөр савнуудад хэмжээгээр нь ангилж хийв (тэр сав нь дээр үед шүд сугалаад хаядаг байсан эмнэлгийн төмөр сав шиг). Дараа нь эргүүлээд угсралт хийхэд буцах дарааллын дагуу хийнэ. Мэддэггүй ч юмуу будилуудаа тэгж байгаа юм биш, ажлаа эмх цэгцтэй, замбараатай гүйцэтгэх энгийн арга. Эрэг боолт дутах, илүү гарах, унагааж хайж барих ямарч явдал байхгүй. Товчхондоо: цэвэрхэн, найдвартай.
Баршилын хувьд: Офицеруудын ордноос Улаанхуаран орох зам дагуу байлаж байгаа. Нэр нь Bestway Saitama.

No comments:
Post a Comment