Улс оронд өрнөж буй үйл явдлын тойм болон өөрийн бодлыг бичье.
Тоглоомчгүй сүүлийн өдрүүдэд гайхшираад байгаа: "Зарим хүмүүст үнэхээр хийх юм нь олдохгүй байна уу, эсвэл албаар троллинг хийгээд байна уу? Гурав дахь буюу хамгийн осолтой хувилбар: цаанаасаа, байгалиас имбецил төрсөн" гэж. Үүнээс үүдээд "эргүү дагз" гэж яг юуг хэлээд байгааг би ойлгочих шиг болсон шүү.
Товчхондоо, ямарч ач холбогдолгүй зүйл сэдэж, түүнийгээ их юм хийсэн мэт тайлбарлах, хэлэлцэх явдал хэрээс хэтэрлээ гэж хувийн зүгээс үзэж байна.
1. Чингис хот.
Буянт-Ухаа, Сүхбаатарын талбай гэсэн сайхан хуучин нэрсийг сэргээ! 3,14z! Юун тэр аймгийн төвийг эзэн хаанаар нэмж нэрлэх, статусыг нь өөрчлөх. "Чингис хотын Чингис дүүргийн Чингисийн нэрэмжит сургуулийн сурагч Чингис" бий болох нөхцөл бүрэн бүрдээд байна. Ингэж тэнэгтэхийн оронд бүх Чингис-тэй архины нэрийг нь солиулах хэрэгтэй. Бас зочид буудал, их сургууль, академи г.м. элдэв шидийн байгууллагуудаас ч нэр татах нь бараг зөв. Тэр "Чингис хааны академи"-ийн дебилүүд шиг битгий туйлширцгаа.
2. Шинийн 3 - амралтын өдөр.
Энэ тийм их санаа зовоосон асуудал мөн үү? Юуг нэгд, юуг хоёрт тавих вэ? Нэг өдөр амарлаа ч яалаа, ажилласан ч яалаа. Амарсан, баярласнаараа бол бид хэний ч дор орохгүй улс. Угаасаа 3-ны өдөр хэн ажилладаг билээ? Хөөрхий үйлчилгээний салбарынхан, хувийн сектор л амьдрахын эрхээр зүтгэдэг. Бүх нийтээр амарлаа гээд юу болох вэ? гэж өөрсдөөсөө асуу. Хариулт бэлэн: ах дүүсээрээ тэнэх нь нэг өдрөөр сунжирна, нэмээд ажил дээрх золголт 4-нд болно.
3. МАХН даргыгаа жийх гэж байна.
Чадахгүй. Үхсэн буурын толгойноос амьд ат айнаа гэж. Мань эр харин эрүүл мэндээ тэнхрүүлж байгаа сонгууль дөхөөд ирэхлээр буцаж улс төрд орж ирж самарч мэднэ дэ, хэ-хэ. Гэхдээ л аль ч талаас нь харсан, яаж ч цус сэлбэж шинэчлэгдсэн бай МАХН - ирээдүйгүй прожект, ганц хүний нам. Лидер монголчуудад хэрэггүй. Өнөөдрийн хувьд ямарч хүн гарч ирсэн идэж ууна, хулгайлна. Бид тодорхой хүнийг биш үзэл бодлыг, зорилго зорилтыг өөрийн чиглүүлэгч болгох хэрэгтэй. Хүний дэргэд бөөгнөрөх биш idea-гийн дэргэд мөр зэргэцвэл жинхэнэ хүч. Националистууд, хөл бөмбөгийн фанатуудыг аваад үз. Үзэл баримтлалын тал дээр тэдэнд ямарч эргэлзээ байдаггүй болохоор л зангидсан гар шиг байдаг юм.
Төгсгөлд нь: УИХ-ын гишүүн нэг ч эрхэмийг би twitter-т дагдаггүй. Нерв-ээ гамная. Тэгсэн ч тодорхой хэмжээний угаадас RT-ээр дамжаад ороод ирэх нь бий. Тухайлбал:
Энэ одоо юу вэ 3,14z? 10 жилийн хүүхэд оруулсан бол би тоохгүй өнгөрнө. Ганбямба гишүүн их гоё зураг, мэргэн санаа оруулчихлаа гэж бодож байгаа бол залруулая: үүнийг л (_|_), хэнд ч хэрэггүй зүйл гээд байгаа юм шүү дэ.

No comments:
Post a Comment