14 November 2013

Зурагт таавар

UPD 2013.11.14 22:30
Олон хариулт ирсэн боловч яг онсон нь алга. Анх нийтлэгдсэн зургийг сайн ажигла гэдэг учиртай л да. Тэгш хэмгүй сав байгааг л анзаахар хэрэгтэй байсан юм. Тэгээд усан үзэм ямар жимс билээ гэж ургуулж бодвол шийд өөрөө тодроод гараад ирнэ:
Тус савыг хоосноор нь хадгалахдаа бага зай эзлүүлэхийн тулд өнгө дагуу дээр дээрээс нь тавьж, нэгнийг нь нөгөөгийнх нь дотор оруулдаг. Харин ургац хураалтын үед шатарын хөлөг шиг өнгө сөөлжлүүлвэл (180 градус эргүүлж гэсэн үг) дотроо байгаа усан үзмийг бяцлахгүй дээр дээрээсээ байрладаг бүтэц байгаа биз? Ажилчид андуурч савыг буруу тавихаас сэргийлж ийм өнгөний кодчилол ашигладаг юм.

UPD 2013.11.13 08:50
Өглөө ажилдаа ирээд энэхүү асуултыг шалгах юм. Эсвэл байхгүй, эсвэл буруу хувилбарууд. Алив, сайн ажигладаа энэхүү савыг. Хариулт маш энгийн.
а) ухаан чинь хүрэхгүй, б) хариултаасаа болж тэнэг байдалд орчих мэт санагдаж айгаад байгаа бол, эсвэл в) хариултын мэдэж байгаа боловч сэтгэлгүй хандаж бичихээс лазагнаж буй бол зураг дээр үзүүлсэн шиг компьютерынхаа ард суугаад бодож буйгаа бич.
UPD 2013.11.12 09:06
Хүмүүс тархиа жаахан ажиллуулахаас бэргэдэг нь сонин үзэгдэл юм да.

UPD 2013.11.09 22:15
Хувилбарууд алга уу? Амархан таавар шүү дэ. 
Ийм идэвхигүй байж таарахгүй ээ.

2013.11.08 08:29
Энгийн таавар: Яах гэж усан үзэмний хайрцгийг 2 өнгөтэй хийдэг вэ?

7 comments:

  1. Лооль шиг улаан хэсгийнх нь улаадаг, саарал хэсгийнх нь өнгө өөрчлөгддөггүй бхаар ийм сав бдг юм болов уу кк.

    ReplyDelete
  2. Лооль шиг улаан хэсгийнх нь улаадаг, саарал хэсгийнх нь өнгө өөрчлөгддөггүй бхаар ийм сав бдг юм болов уу кк.

    ReplyDelete
  3. boltsiig ni shalgadag yum bolov uu.

    ReplyDelete
  4. "Анхаар, шил !" гэдэг шиг болгоомжтой тээвэрлэхийг сануулдаг юм болов уу?

    ReplyDelete
  5. умники дээр байсан ш дээ тэ :) хадгалалттай холбоотой

    ReplyDelete
  6. За бүр баахан л судаллаа. Явж явж энэ зүгээр маркетинг юм шиг байна. Дэлгүүрийн сагс ийм бол жаахан удсан, өнгөнд өөрчлөлт орсон, бяцарсан гэх мэт усан үзэм хэвийн, жигдхэн харагддаг юм байна гэж ойлголоо. Харааны гажгийг л далимдуулж бгаа юм уу даа. Өөрөө бол ийм юм бодож олж чадахгүй юм байна аа кк.

    ReplyDelete
  7. улаан хэсгийг сайн харлаа. тэнд л учир байна. Өөрөөр хэлбэл улаан саарал хэсгийн өргөн нь өөр гэсэн үг. усан үзмээр няцалчихгүй тулд сөөлжүүж давхарладаг юм биш үү.

    ReplyDelete