Урлагийн салбарт хурдацтай хөгжиж буй авъяаслаг хүний өмнө "Хэзээ, ямар зорилгод хүрсний дараа зогсох вэ?" гэдэг асуулт эрт орой нэгэн цагт зайлшгүй тулгардаг гэнэ. Ийм хүн хурдацтай хөгжлийн үед олонд таалагддаг зүйл хийгээд зогсохгүй цааш хязгааргуй руу тэмүүлнэ. Хийж буй зүйлээсээ амархан уйдаж, шинийг байнга эрэлхийлнэ. Ингээд тэрбээр олон түмэнд биш зөвхөн өөртөө зориулсан бүтээлүүд хийж эхэлдэг. Зарим хүн ид гялалзаж, гоё уран бүтээл туурвиж байснаа гэнэт сонин сонин зүйл хийгээд эхэлдэг нь, салбараа орхиж тэс хөндлөн зүйлд шилждэг нь үүнтэй холбоотой. Хүмүүс түүнийг ойлгохоо байна. Энэ бол сонголт хийх цэг мөн.
Цааш ганцаараа зүтгэх үү, эсвэл буцаад олон нийтэд нэгдэх үү? Буцсанаар чи мөнгө, алдар нэр, бүх нийтийн анхаарал, хайр халамжийг эргүүлэн олж авна. Цаашаагаа тэр чигээрээ зүтгэвэл урлаг, уран бүтээлээс өөр зүйлгүй, өөрийг чинь ойлгодог ч хүнгүй ганцаараа хоцорно. Ихэнх тохиолдолд хүмүүс нэг дахь сонголтыг хийдэг байна.

No comments:
Post a Comment