Би Японд очиж үзээгүй. Гэхдээ энэ улсын тухай, эсвэл ард түмнийх нь тухай сонирхолтой түүх унших тоолонд өөрийн эрхгүй "овоо гарууд шүү" гэж боддог. Ингээд ээлжит богино түүх.
Япончууд өөрийн газраа өвөрмөц байдлаар дээдэлдэг. Хэдэн үеийнх нь оршуулга хувийн газарт нь байх нь энгийн үзэгдэл гэж байгаа. 2007 оны байдлаар энд нас барагчдынх нь 99,81% чандарлуулсан бөгөөд ихэнх нь гэр бүлийнхээ оршуулгын газарт булагддаг. Ер нь удам угсаа, өвөг дээдсээ их хүндэтгэж, дурсгалд нь их ач холбогдол өгдөг. XV зуунаас хойшхи ургийн модоо мэдэж байх нь цөөнгүй.
1960 он гэхэд Токиогийн үндсэн нисэх буудал болох Ханадэ ачааллаа дийлэхээ байж эхлэв. Тэгээд Нарита онгоц буудлыг барих шийдвэр гарчээ. Засгийн газар бүтээн байгуулалтын газрыг иргэдээсээ худалдаж авахад бэлтгэж хууль хүртэл батлуулаад, түүнд газраа өгч буй иргэдэд багагүй хэмжээний мөнгө олгохоор тусгажээ. Гэвч нутгийн иргэд нүүхээс шууд татгалзав. Асуудал хурцдаж хүчээр нүүлгэн шилжүүлэх ажил өрнөв. Эмх замбараагүй байдал гарч, мөргөлдөөнүүдэд 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн тоо бий. Тэрч байтугай 3 цагдаа амиа алдав. 1978 онд нутгийн иргэд диспетчерийн албаны байрлуу дайрч юу ч үгүй болтол нь эвдэж сүйтгэжээ.
Өнөөдрийн хувьд: анх төлөвлөсөн гурван нисэх зурвасын ганц нь л баригдсан байдалтай байна. Онгоцууд фермыг тойрдог. Осака, Нагое-д шинэ онгоц буудал барихдаа хиймэл арлууд дээр байхаар төлөвлөж газрын маргааныг холуур тойрсон гэнэ.

No comments:
Post a Comment