2013.11.27 23:08
Машингүй өвөлжих нь тодорхой боллоо. Миний хувьд 5 дахь өдөр явгардаг болсон. Үр дүнд нь баасан гаригт хүн шиг харих байсан хүн замаараа ондоо тийш эргэх нь элбэгшсэн. Ингэж явсаар хар усанд орволсчитайте коммунистом Үүлэн үст буруутай шүү, ха-ха. За арзагнах ч яахав, үнэндээ бол сэтгэл дундуур байна.
Одоо нэг зүйлийг Мобиком корпорациас хүсч байна. Хардалт сэрдэлтийг үгүй болгох үүднээс санал асуулгад sms-р хариулсан 47 мянган хэрэглэгчийг утасны дугаартай нь, хариутай нь нэг сайхан файл болгоод нэт-д тавиадхаач. Экселийн файл байхад яг тохирно, амбасын үеийн эксель хүртэл 64 мянган мөр шингээчихдэг юм. Харахад хялбар байлгах үүднээс 2 багантай: хориг дэмжигсэд, цуцлахыг хүсэгчид. За тэгээд санал асуулгад оролцсон хүмүүс өөрийнхөө дугаарыг аль баганд байгааг нь харчихна биз. Ил тод байдал гэж үүнийг хэлнэ. Санал асуулгын дүнд эргэлзэж байгаагаа нуугаад яахав.
2013.11.24 21:45
Дугаарын хязраалалттай болсон цагаас хойш би иргэнийхээ үүргийг сайн биелүүлж, хориотой өдөр нь нийтийн тээвэр, такси, хоёр зээрдээрээ ажил албаа залгуулсаар ирсэн.Орой нь заримдаа пиво уучихаж байснаа ч нуухгүй. Дулаахан цагт хамаа алга, өвөл бол үнэндээ зутардаг юм. Тиймээс саяны санал асуулгад би хориог цуцлая гэж оролцсон.
Өмнө нь захуудыг нүүлгэх тал дээр ч гэсэн би санал өгсөн. Зах гэдэг үг өөрөө хаана байх ёстойгоо заагаад байхад улаан хотын төвд Бөмбөгөр мэтийн балай зүйл байрлуулчихдаг нь сонин.
Захуудыг нүүлгэдэг нь зөв. Харин хорио тогтоодог нь буруу. Би зах дээр зогсдог, машингүй иргэн байсан бол мэдээж яг эсрэгээр санал өгөх байсан. Яалт ч байхгүй, хүн болгон өөрийн эрх ашгийн төлөө тэмцдэгээс хойш баррикадын хоёр талд иргэд талцаж гарах нь энгийн үзэгдэл. Хэн нь идэвхитэй өөрийн саналаа дэмжсэн нь, аль тал нь олонхи нь уг нь ялах ёстой. Манайд энэ зарчимаас гажуу нь эрх мэдэлтнүүд хажуугаар нь орж завааруулаад байгаад асуудал оршино. Бөглөрөл нэмэгдэх тусам иргэд төр засгийг хараана. Ойлгомжтой. Тиймээс санал асуулга явуулсан уу, явуулсан, иргэдийн дуу хоолойг сонссон уу, сонссон, хориог иргэд өөрсдөө дэмжиж байна гэдэг жүжиг явагдаж буй мэт мэдрэмж төрөөд байгаа.
Яг одоо бол: тэртэй тэргүй бөглөрөл тамтаггүй байна. Нэмсэн нэмээгүй утаа май хэмжээгүй их байгаа. Их ч унгасан өмхий, бага унгасан ч өмхий. Өөрсдөө төрийн унаа уначихаад энгийн иргэдийн эрх чөлөөг ингэж боомилж болохгүй шүү дэ. Азарга адуутай улс ганц морьтны зовлонг ойлгохгүй.
Миний үзэл баримтлал маш энгийн: Ямарч хязгаарлалт хэрэггүй. Ийм аргаар бөглөрлийн асуудлыг шийддэг ч юм биш. Нийтийн тээвэрт 1-р эгнээ, бусад нь шударга бөглөрөлдөө. Гал команд, түргэний машинд - зам тавьж өгнө, дуут дохогоо анивчуулсан дарга нарт - салаавч. Адилхан бөглөрөлдөө зогсоё. Ердөө энэ.
Яагаад дахин санал асуулга явуулах болсон нь ч сонин. Өөрсдийнх нь сайт санал асуулга дуусдаг орой ийм дүр төрхтэй байсан.
Мобикомын 100 мянган хэрэглэгчидэд мессеж илгээсэн гэх. Хэдэн хүн хариу бичсэн юм? Хэд нь хориог дэмжиж, яг хэд нь цуцлая гэв? Процент л бичигдээд байгаа нь хангалтгүй санагдаж байгаа. Хорио тогтоохдоо асуудлыг амархан шийддэг улс 3 сар цуцлах дээр новширч дуусаж буйг бид бүхэн ажиглаж байна.
Манай төр болон иргэдийн харилцааг дүрсэл гэвэл энэ бүтээл яг таарна:
Машингүй өвөлжих нь тодорхой боллоо. Миний хувьд 5 дахь өдөр явгардаг болсон. Үр дүнд нь баасан гаригт хүн шиг харих байсан хүн замаараа ондоо тийш эргэх нь элбэгшсэн. Ингэж явсаар хар усанд орвол
Одоо нэг зүйлийг Мобиком корпорациас хүсч байна. Хардалт сэрдэлтийг үгүй болгох үүднээс санал асуулгад sms-р хариулсан 47 мянган хэрэглэгчийг утасны дугаартай нь, хариутай нь нэг сайхан файл болгоод нэт-д тавиадхаач. Экселийн файл байхад яг тохирно, амбасын үеийн эксель хүртэл 64 мянган мөр шингээчихдэг юм. Харахад хялбар байлгах үүднээс 2 багантай: хориг дэмжигсэд, цуцлахыг хүсэгчид. За тэгээд санал асуулгад оролцсон хүмүүс өөрийнхөө дугаарыг аль баганд байгааг нь харчихна биз. Ил тод байдал гэж үүнийг хэлнэ. Санал асуулгын дүнд эргэлзэж байгаагаа нуугаад яахав.
2013.11.24 21:45
Дугаарын хязраалалттай болсон цагаас хойш би иргэнийхээ үүргийг сайн биелүүлж, хориотой өдөр нь нийтийн тээвэр, такси, хоёр зээрдээрээ ажил албаа залгуулсаар ирсэн.
Өмнө нь захуудыг нүүлгэх тал дээр ч гэсэн би санал өгсөн. Зах гэдэг үг өөрөө хаана байх ёстойгоо заагаад байхад улаан хотын төвд Бөмбөгөр мэтийн балай зүйл байрлуулчихдаг нь сонин.
Захуудыг нүүлгэдэг нь зөв. Харин хорио тогтоодог нь буруу. Би зах дээр зогсдог, машингүй иргэн байсан бол мэдээж яг эсрэгээр санал өгөх байсан. Яалт ч байхгүй, хүн болгон өөрийн эрх ашгийн төлөө тэмцдэгээс хойш баррикадын хоёр талд иргэд талцаж гарах нь энгийн үзэгдэл. Хэн нь идэвхитэй өөрийн саналаа дэмжсэн нь, аль тал нь олонхи нь уг нь ялах ёстой. Манайд энэ зарчимаас гажуу нь эрх мэдэлтнүүд хажуугаар нь орж завааруулаад байгаад асуудал оршино. Бөглөрөл нэмэгдэх тусам иргэд төр засгийг хараана. Ойлгомжтой. Тиймээс санал асуулга явуулсан уу, явуулсан, иргэдийн дуу хоолойг сонссон уу, сонссон, хориог иргэд өөрсдөө дэмжиж байна гэдэг жүжиг явагдаж буй мэт мэдрэмж төрөөд байгаа.
Яг одоо бол: тэртэй тэргүй бөглөрөл тамтаггүй байна. Нэмсэн нэмээгүй утаа май хэмжээгүй их байгаа. Их ч унгасан өмхий, бага унгасан ч өмхий. Өөрсдөө төрийн унаа уначихаад энгийн иргэдийн эрх чөлөөг ингэж боомилж болохгүй шүү дэ. Азарга адуутай улс ганц морьтны зовлонг ойлгохгүй.
Миний үзэл баримтлал маш энгийн: Ямарч хязгаарлалт хэрэггүй. Ийм аргаар бөглөрлийн асуудлыг шийддэг ч юм биш. Нийтийн тээвэрт 1-р эгнээ, бусад нь шударга бөглөрөлдөө. Гал команд, түргэний машинд - зам тавьж өгнө, дуут дохогоо анивчуулсан дарга нарт - салаавч. Адилхан бөглөрөлдөө зогсоё. Ердөө энэ.
Яагаад дахин санал асуулга явуулах болсон нь ч сонин. Өөрсдийнх нь сайт санал асуулга дуусдаг орой ийм дүр төрхтэй байсан.
Мобикомын 100 мянган хэрэглэгчидэд мессеж илгээсэн гэх. Хэдэн хүн хариу бичсэн юм? Хэд нь хориог дэмжиж, яг хэд нь цуцлая гэв? Процент л бичигдээд байгаа нь хангалтгүй санагдаж байгаа. Хорио тогтоохдоо асуудлыг амархан шийддэг улс 3 сар цуцлах дээр новширч дуусаж буйг бид бүхэн ажиглаж байна.
Манай төр болон иргэдийн харилцааг дүрсэл гэвэл энэ бүтээл яг таарна:
No comments:
Post a Comment