15 November 2013

News

Сүүлийн үеийн үйл явдлын талаар юу бодож яваагаа бичье:
1. Цагаан толгойгоос хэдэн үсэг хасах. Энэ бол ерөөсөө дебилизмийн байж болох хамгийн дээд оргил. Үр дагаварыг нь зүгээр хальт төсөөлөөд үз. Хэн анх санаачилсан юм бол? Дарвины шагналыг шууд олгоё.
2. Цолмон гишүүний латин галиглал. Ийм марзан эд зохиогоод сууж байна гэхээр "Бид 3,14z ямар улс сонгочихсон юм бэ?" гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирнэ. Эрхэм гишүүний sms-ээс нь харах юмсан, татаасан галиглалтай байж таараа.
3. Амаржаргал түдгэлзэх. Мань эр лаагаа иднэ үү луувангаа иднэ үү надад үндсэндээ ялгаагүй. Миний, таны, за ер нь дийлэнх олонхийн маань амьдралд энэ үйл явдлаас болж ямарч өөрчлөлт гарахгүй. Бэртэгчин санагдаж болно, гэхдээ үүнд санаа зовох бол илүү зан. Нөхөн сонгууль болно. 80 чавганц уралдаж нэг нь ялж дулаан газар 3 жил (_|_)-оо ээх л байлгүй. Нөхөн сонглуулийн зардалд ард иргэдийн санаа их зовж буйг анзаарлаа. Санаа битгий зовцгоо, үүнээс утгагүй зүйлд хавьгүй их хөрөнгө зарцуулж байгаад итгэ гэж тайтгаруулъя.
4. Улсын төсөв. Яахав дэ, ажлаа тараад орой гэртээ ирэхэд зурагтаар хөгжилтэй зүйл гарч байх чинь аятай юм. "Дэндүү давчуу" гэдэг дуу бодолд ороод л.
5. Дугаарын хязгаарлалтыг түр цуцлах асуудал. Цуцлая 3,14z! Хоёр гараа өргөж байна. Тэгэхгүй бол такси нь зогсохгүй, нийтийн тээвэр нь ирэхгүй юм. Бөглөрөлд ч гэлээ өөрийнхөө машинд дулаахан сууж баймаар байна. Дугаарын хязгаарлалт гарц биш гэдгийг анхнаасаа л ойлгох хэрэгтэй. Уулзвар замаа өргөсгөх ч асуудлыг бүрэн шийдэхгүй. Эдгээр нь зүгээр л гал унтраах арга. Машины тоог цөөлөхгүй л бол нийслэлийн автозам хэзээ ч сийрэхгүй гэдгийг л ойлго. 
6. 70 мянга буюу оюутны тэтгэлэг. Би ерөөсөө мөнгө тараахын эсрэг байх суурьтай ирсэн. Тэр нь ямар хэлбэртэй, юу гэж нэрлэгдэх нь хамаагүй. Хүнд төрөөс зүгээр мөнгө өгөх - буруу. Оюутнуудад бүгдэд нь адилхан өгдөг нь давхар буруу. Сурсанд нь өгч, чадахгүй байгааг нь орхих хэрэгтэй. Хүнд гөшүүргэ, хөдөлгөгч хүчин зүйл, зорилго зорилт байх хэрэгтэй шүү дэ. Өсөн дэвжих, хөгжих, боловсрох хүсэл эрмэлзэлтэйг нь л дэмжье.
7. Цөмийн хаягдал булшлах. Энд маш энгийн: хэрэв ийм шийд гардаг л юм бол гарын үсэг зурсан болгоныг хамт булшлах хэрэгтэй. Зарим улс цөмийн хаягдлаа хааш нь далд оруулхав гэж толгойгоо гашилгаж байхад манайд толгой нь гашилсан улсаа яах вэ гэж цөмөөрөө бодоцгоох юм да, ха-ха.

No comments:

Post a Comment