Эрхтэн суулгах мэс ажилбарууд сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа. Барууны зарим оронд бичиг баримт дээрээ эрхтэнээ өгөхөд бэлэн гэсэн тэмдэглэл хийлгэж болдог. Автын осолд ороод ч юмуу гэнэт чад хийхэд эмнэлгийхэн авч болох эртнүүдийг нь ар гэрийхнээс нь асуулгүйгээр өөр хүмүүст шууд шилжүүлэн суулгах эрхтэй болно гэсэн үг. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг цаг алдахгүй байгаа юм л да. Энд нэг аюултай сөрөг үр дагавар гарч болзошгүй. Эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр харж байгаад хүн үхүүлэхийг байг гэхгүй шүү дэ. Цаана нь 2-3 донор хүлээлттэй бэлэн байдаг, эмнэлэгийн хувьд нэг хүн аварснаас олон хүнд эрхтэн солих нь ашигтай байдаг. Хяналт тавихгүй л бол маш осолтой зах зээл.
Иймэрхүү нөхцөлд шийдвэр гаргах ямар хэцүү гэдгийг хальт мэдрүүлэх жижиг туршилт явуулъя. Өөрсдийгөө эмнэлгийн ахлах эмч гэж төсөөл. Танд 3-4 өвчтөн бий, эрхтэнг нь солихгүй бол цааш амьдрахгүй. Өвчтэй эрхтэн болгон өөр. Нэгэнд нь бөөр, нөгөөд нь уушиг г.м. Нэг өдөр танихгүй залуу үзлэгт орохоор ирэв. Шинжилгээгээр түүний эрхтнүүд нөгөө 3-4 өвчтөнд таарах нь тодорхой болов.
Одоо хамгийн сонирхолтой хэсэг. Аль шатнаас эхэлж та түүнийг мөнх нойрсуулах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрэх вэ?
1. Тус залууг алга болсныг хэнч мэдэхгүй, хайж барихгүй нь тодорхой ө.х. таны үйлдэл хэзээ ч хэнд ч мэдэгдэхгүй.
2. Та юу ч гардаж гүйцэтгэхгүй. Ганц гарын үсэг л зурна. Тэр залууг та хараачгүй, зөвхөн цаасан дээрх шинжилгээтэй нь танилцсан. Сувилагч нар нойрсуулж, мэс ажилбарыг нь өөр эмч нар гүйцэтгэнэ.
3. Тус залуу орон гэргүй оюун ухааны хомсдолтой нэгэн бөгөөд түүнийг нойрсуулахад ямарч өвчин зовиур мэдрэгдэхгүй. Та энэ алхамыг хийснээр түүнийг бараг зовлон зүдгүүрээс нь ангижруулна.
4. Донор 3-4 хүн нь таны хүндэлж явдаг суут эрдэмтэд. Тэд цааш ажиллавал олон мянган хүн аврах нээлт хийх нь тодорхой.
5. Донор 3-4 хүн дотор таны дотны хүмүүс бий (аав, ээж, эхнэр, нөхөр).
6. Тэр залуу эрэн сурвалжлагдаж буй манъяк болохыг та танив.
Түүнийг нойрсуулахгүй өнгөрөөж чадах уу?

No comments:
Post a Comment