21 April 2013

Урт наслах арга

Экологийн цэвэр хүнс, уулын цэнгэг агаар, стрессгүй амьдралын хэв маяг, ажил амралтаа зөв зохицуулах зэргээс илүү юу хүний урт наслалтанд нөлөөлөх вэ? 

- Боловсрол.

Боловсролтой хүний эмнэлэг орж эмчид үзүүлэх магадлал боловсролгүй хүнийхээс хавьгүй өндөр. Эргээд боловсролгүй хүн лам, бөө, үзмэрч, зурхайч бараадах магадлал боловсролтой хүнийхээс их (энд "Сэрэлт" киног нэг саначих хэрэгтэй).

Боловсролтой хүн заавал өвчин зовлонд баригдахаа хүлээлгүй эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах нь их. Сүүлийн үед байгууллага хамт олноороо эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг болсон нь сайшаалтай. Жил болгон эрүүл мэндийн ерөнхий үзлэгт хамрагдах нь харьцангуй хямд өртгөөр урт удаан амьдрах хамгийн энгийн арга зам мөн.

Ямарч арга хэмжээ аваад нэмэргүй болсон хойно өвчнөө оношлуулж мэддэгээс болж маш олон хүн наснаасаа эрт энэ хорвоог орхидог. Тогтоож ав: эмч нарт өвдсөн өвдөөгүй үзүүлж байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment