20 April 2013

Гал ажиглах

Өнөөдөр аавын зуны байрыг халаасан юм. Зуух ажиллаж систем дахь ахуйн тосоолыг халаадаг энгийн бүтэцтэй зүйл. 
Гал ажиглаж суух шиг сайхан зүйл байхгүй, тэр тусмаа задгай галын дэргэд би удаан суухаас хэзээ ч татгалзаж байгаагүй. Камин хийлгэх бол мод түлдэгээр л заавал хийлгэх хэрэгтэй. Орлуулагчид хэзээ ч байрлуулж болохгүй. Сүүлийн үед гал шатаж буй мэт эффект харуулдаг дэлгэц, хийгээр ажиллаж цэнхэр дөл сүүмийлгэдэг г.м. бүтэхгүй зүйлс их болсон байна лэ.

No comments:

Post a Comment