15 April 2013

Холимог хуурга

2 өдөр шинэ постгүй уйдацгаав уу? Гэрийн интернэт хаагдсан, ажлаар орох шаардлага гарсангүй дэ. Ингээд гар утасны хэдэн фото.
Цоолтуураар шүршиж. Хий хана бузарлаж. Цэвэрхэн, гоё хийж чадаагүй байна.
Orig shop. Брэнд хувцас бөөний үнээр.
Шинэ үг: кароаке.
Товчлол хэт урт болоод ирэх цагт утгаа алдна: ОНӨААТҮГ. Хэн үүнийг унших юм?
Сонингийн зарлал. Нэг буланд нь Байгаль орчин ногоон хөгжлийн яам, нөгөө буланд ямарч бичиггүй зүгээр л нэг (мазаалай бололтой) баавгай. Сонингийн зарын загварыг яамныхан нь өөрсдөө өгсөн байгаа да, харж л байгаарай, хэ-хэ. Үүн дээрээ нэгэнт тулсаных, нэг мөр соёмбо мазаалай хоёроо сайхан зэргэцүүлчихгүй дэ.
Юмны үнэ нэмэгдсээр. Машины дугуйнд хий нэмүүлэхэд 500 болж.
Сүүлийн хэдэн сар янз бүрийн супермаркетуудад хайгаад олдохгүй байсан спирттэй цаас Оргил худалдааны төвд таарч баярлуулав.
Нийслэл энэ жил хүмүүсийг курс хамруулж цэцэрлэгжилтийн ажилд сургаад, тэдгээр нь ногоон байгууламжууд дээр ажиллаж байгаа. Маш зөв арга хэмжээ.
Өнөөдөр өглөөний кадр. Хороолол 7 цагт.

No comments:

Post a Comment