04 April 2013

Нууц дансны асуудал

Баярцогттой холбоотой мэдээлэл шуугиулж байна.
Анхны эх сурвалж: http://www.guardian.co.uk/uk/2013/apr/03/offshore-secrets-owners-unmasked?INTCMP=SRCH
Баримтууд нь: http://www.24tsag.mn/content/29780.shtml
1 сая гаруй доллар гэнэт 1658 евро болж хувирав. Инээд хүрчихлээ.

Би өнгөрсөн 12 сард офшор компаний тухай асууж байсан. Ийм компанитай хүмүүс манайд цөөнгүй байж мэдэхээр л юм байна. Офшор бүсэд компани нээх нь нэг талаас татварын таатай орчинд хамрагдаж буй боловч нөгөө талаас мөнгө угаах, хууль хяналтаас зайлсхийх санаатай байх нь элбэг. Кипрт дансаа нээлгэчихээгүй нь яамай да )

Экс сайд хэдэн бизнесмэн найзуудтайгаа нийлж дээрх мөнгийг хийсэн, 200 мянга нь л мань эрийн өмч гэсэн тайлбар хийж. Бантсандаа худал мэдүүлсэн биз. Бүх мөнгө Баярцогтын өмч байсан ч хамаагүй, хүний мөнгө тоолох шиг муухай зүйл ерөнхийдөө байхгүй л дэ. Гэхдээ энд хэдэн асуудалд анхаарлаа хандуулах нь зөв. Энэ их мөнгөний эх сурвалжийг тогтоох хэрэгтэй. Үнэхээр Сэлэнгэ аймаг дахь тариалангийн бизнесээсээ олсон юм уу? Эсвэл өөр замаар орж ирсэн орлого уу? Татвар төлөгдсөн юм уу? Яагаад мэдүүлэгтээ бичээгүй юм? г.м.

Зүгээр хар ухаанаар бодож үзэх юм бол хариулт маш энгийн: тайланд тусгаж болохооргүй мөнгө байсан болохоор л нуун дарагдуулсан. Офшор компани нь ингэж гарч ирж толгойг нь цусдана чинээ мань эр бодоогүй. Ичгэвтэр л зүйл болж. Ёс зүйн хувьд гэвэл нэр төртэйгээр гишүүнээсээ сайн дураараа түдгэлзэх нь зөв.

Ер нь хэн хаана ямар данстай, үл хөдлөх хөрөнгөтэйг монголчууд шалгаж барьдаг юм уу? Guardian энэ мэдээллийг дэлгээгүй бол мэдэхгүй ангайгаад л явж байх нь байна шүү дэ. Зөндөө л сэтгүүлч байх юм, дорвитойхон баримттай мэдээлэл гаргаж буй нь хэд билээ?

No comments:

Post a Comment