23 April 2013

Бостон. Цэрэг цагдаа

Сүүлийн хэдэн өдөр мэдээллийн хэрэгслүүд Бостон дахь террорист халдлагын тухай зогсоо зайгүй нэвтрүүлсэн. Би ийм төрлийн үймээн самуун болохлоор цэрэг цагдааг нь ажиглахыг хичээдэг. Зэвсэглэл, хувцаслалт, техник тоног төхөөрөмж г.м. олон зүйл сонирхолтой. Тухайн улсынхаа хөгжлийг нэг ёсондоо илэрхийлээд өгнө.
SWAT (Special Weapons And Tactics)-ын хуягт.
Тусгайгийнхан. Зүүн гар талынх нь M4, баруун нь Benelli M4 shotgun-аар зэвсэглэж.
Саперын робот.
Цагдаагийн робот-бамбай.
FBI-гийн ажилтнууд.
Албаны овчарканууд. Ажиглах юм бол бронежилет-тэй байгаа.
Цагдаагийн сапер. Осолтой мэргэжил дэ. Сапер амьдралдаа ганц алддаг.
Тэсрэх бөмбөг аюулгүй тээвэрлэгч.
Цагдаа нар. Glock 23 гар буу, HK416 автоматаар зэвсэглэж.
Тагнуулын нисэх төхөөрөмжөөс мэдээлэл ийм хэлбэртэй ирдэг. Дулаан мэдрэгчтэй байгаа биз?

No comments:

Post a Comment