10 April 2013

Фото цуглуулга

Хавар ирж буй юм гэсэндээ барилгын ажлууд эхэлсэн.
Тасганы овоон дээрх самбар хэзээ ч боломжийн сурталчилгаатай байж үзээгүй. Тайлбар нь энгийн - дандаа төр засгийн байгууллагууд реклам өлгөдөг юм. Тухайлбал энэ. Хэн юу уншиж ойлгох юм? Шрифт, зураг, элементүүдийн байрлал - цөм бүрэн (_|_).
Улаан шороон дунд барса-гийн эмблем гоё харагдаж байна. Би ийм хурц тод өнгийн суудлын бүрээс захиалдаг хүмүүсийг төдийлөн ойлгодоггүй. Машины салон ихэвчлэн завсрын өнгөтэй байдаг. Мөн үйлдвэрт машиныг угсархад сандалнуудад нь салонтой зохицхоор өнгө сонгох нь тодорхой. Тэр өнгийг л дагаж материалаа сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол тас хар салонд ув улаан сандалтай байх нь уралдааны машинд л байж болох хувилбар.
Баянгол эмнэлэг. 2 толгойтой могой.
Төмөр лист дээр гараар бичсэн самбар. Үсэгнүүдийн налуу нэг өнцгөөр байсан бол боломжийн бүтээл байх байж. Ямартаа ч ийм гар урлал хулдаасан хэвлэлээс дээр.
Хүүгийн лего-ны цуглуулга бүл нэмсэн.

No comments:

Post a Comment