20 April 2013

Боломжит биш зүйл боломжтой

Бүх хөзрийг 4 тоглогчид тарааж өгдөг bridge, whist г.м. тоглоомууд бий. Хольж хольж тараасан хөзрийг та авсан чинь дан нэг зүсмийн хөзөр өөрт чинь таарсан байх магадлал ямаршуу вэ? Маш бага. 
Дөрвөн тоглогч бүрт дөрвөн зүс хөзөр хуваарилагдах магадлал тэгвэл бүр өчүүхэн. Тодруулах юм бол 1-ийг харьцах 2 235 197 406 895 366 368 301 559 999. Энэ бол үнэндээ тэгрүү дөхсөн магадлал. Боломжгүй зүйл гэж үзэхээр байгаа биз? Гэвч ийм тохиолдол гарч л орхисон байна. Хорвоо баян шүү дэ.
Үнэндээ бол хөзрийг холиод 4 тэнцүү тараах болгонд дээрхийн адил магадлал үйлчилж байгаа шүү дэ.

No comments:

Post a Comment