05 April 2013

Онгоцны дугуй

UPD 2013.04.05 13:53
Жүжиг үргэлжилсээр: http://www.24tsag.mn/content/29812.shtml
Хэний зөв бэ? Хэн нь гүтгэлэг хийв? г.м. олон асуудал урган гарна.
Би хувьдаа МИАТ-ыг урд нь сайн ажиллаад, орлогоо нэмэгдүүлснийг нь нэг л байна. Яг дотор нь ажилладаг, бүх ажилчид албан хаагчид нь хүндэлж үгүйг нь хүлээж авдаг, мэргэжлийн хүний үгийг сонсох юмсан.

UPD 2013.03.30 11:54
МИАТ ХК уучлалт хүссэн байна. Тэгмээр дэ. Хэвлэлийнх нь хурал гоё болж. Хэвлэлийн хурлын дараах ярилцлаганд анхаараарай. Хүний нүд ихийг хэлдэг юм. Хэнийх нь харц тогтуун байна, хэнийх нь харц ийш тийш гүйгээд байна гэдэг чухал шүү )

МИАТ гэж өрөндөө баригдсан компани хэзээ хөл дээрээ босох юм бол до. Сонин юм шүү. Шинээр байгуулагдсан нисэхийн хувийн компаниуд ашигтай ажиллаад байдаг. Улсын компани болохоор алдагдалтай ажилладаг.

2013.03.27 11:45
МИАТ-ын онгоц Шереметьевод 2 өдөр саатаж байгаа. Өнөөдөр ирэх гэнэ.
Энд хэдэн зүйл өөрийн эрхгүй анхаарал татна.
1. Энд рейс хийх онгоцонд техникийн үздэг хийж, хөөрөөд буцаад бүрэн бүтнэ нисээд ирнэ гэж үзсэнээр зөвшөөрөл өгдөг байлгүй дэ. Тийм бол яагаад манай МИАТ-ын онгоцууд жилд ядаж нэг удаа техникийн асуудлаас болж энд тэнд очоод гацчихдаг юм?
2. За яахав, гэнэтийн төлөвлөгдөхөд бэрх тохиолдол гарч дугуй эвдэрсэн байж болно. Эндээс Аэрофлотын онгоцоор сэлбэг илгээсэн байна шүү дэ. 2 өдөр өнгөрөөд байхад оросын гаалиар тэрийгээ гаргаж чадахгүй байна гэдэг, уучлаарай (_|_)! Москвад МИАТ-ын бүхэл бүтэн төлөөлөгчийн газар бий биз дэ? Ийм үед л хурдан шуурхай арга хэмжээ авч асуудлыг шийдэхгүй юм бол тэр олон хүнээр яах юм? Чаддагийг нь илгээлдээ, 3,14z.
3. Бүхэл бүтэн 2 өдрийн турш 120 хүний (барьсан ч алзахгүй, 100 гаруй нь монгол байгаа, ямар жуулчидын сезон биш, өдийд хөөрхий монголчууд маань л нааш цааш явна) ажил амьдралыг алдуулж, тэнд шар махтай нь хатаана гэдэг фашизм.
4. Онгоц саатсаны зогсоолын хөлс манай компани Шереметьево-д төлж байгаа, эндээс өнөөдөр нэмж онгоц нисгэсэн, тэр чинь бас л үргүй зардал, нэмээд 120 хүн байршуулж хооллож ундалж буй биз, бас ачаагаа өгч явуулсан Аэрофлот-од төлбөр төлсөн байж таарна. Энэ их зардалыг хэн хариуцах юм? Ийм байдалд орохгүйн тулд ичихгүй дугуйгаа ачаад нисч байх юм уу, нэртэйгээр нь?
Ганц зүйлийг эндээс сайн ойлгох хэрэгтэй: хэн нэгэн нь ажлаа муу хийснээс л ийм жанхуу хутгагддаг юм.

No comments:

Post a Comment