2013.04.13. Би Цонжин Болдог-т очиж үзэлгүй явсан хүн гэвэл итгэх үү? Гэвч... үнэн. Саяны хагас сайн өдөр л ийш ирж үзлээ. Хүү эхнэр хоёр саяхан энд ирж байсан болохоор төдийлөн сонирхохгүй байна лээ. Надад болон хоёр охинд л сонин байв.
Нэг иймэрхүү хөшөө дурсгал манайд хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. Хотоос ойр, жуулчид зөөж байхад яг таарна. Одоохондоо музейн үзмэрүүд нь цөөхөн байна лэ, тэгж байгаад өргөжөөд сайхан амралт зугаалгын хүрээлэн болох байлгүй дэ.
Надад бараг хөшөөнөөсөө илүү музейн пайзууд нь таалагдсан.
Үсгийн шрифт, загвар хийц нь гоё болж. Түүхийн холбогдолтой музейд ийм л байх ёстой.
Бас нэг таалагдсан зүйл - төв хаалган дээр байрлах барималууд. Би ойроос нарийн ажиглаж чадаагүй, гэхдээ л сайхан болж гэж бодогдсон.
Манайхан тасалбараа л гоё хийж сурахгүй байгаа улс да. Билетийг хадгалмаар, ядаж л номны хавчуурга шиг ашигламаар санагдтал нь гоё урлах хэрэгтэй шүү дэ.
Дараагийн дугааруудад - жижиг деталиуд болон тус газрыг гутааж буй зарим элементүүд.

No comments:
Post a Comment