18 May 2011

Иргэний үнэмлэхээ гээсэн бол

Би иргэний үнэмлэхийг үнэн голоосоо үзэн яддаг.
Өнгөрсөн оны сүүлээр буюу 12 дугаар сарын нэгэн нартай өдөр би 2 банкаар орсон юм.
Хороололын TDB-ээс цалингаа, Хадгаламжаас хүний хөгжлийн мөнгөө авсан ухаантай. Эхэлж цалингаа авсан шиг л санаад байна. Тийм бол Хадгаламж дээр л үнэмлэхээ мартсан болж таараад байгаа юм да. Аль алингаар нь орсон, байхгүй байна гэсэн хариулт өгсөн. 1950-иас асуусан, бас л алга. Шинээр гаргуулах гэсэн чинь...
1-рт: Хорооноосоо нэг маягт авч бөглөх ёстой юм байна.
2-рт: 3 ширхэг регистр бүхий, 2 хувь жирийн, нийлээд таван цээж зураг. Ийм олон зургаар яах гэж буй нь таашгүй.
3-рт: Тэмдэгтийн хураамж - 20, үнэмлэхний үнэ - 10, торгууль - 15 мянган төгрөг тушаа гэнэ.
45 цаас, алгын чинээ үзээрийн картын төлөө, 3,14z. Гадаад паспорт шиг баримт байсан бол ч одоо яахав, тушаахсан.

1 comment:

  1. Durtai ch durgui ch CHI avch l taarna. Ter odor hezee ve?

    ReplyDelete