Цанын бааз зуны цагт.Томруулаад татахлаар.Гольфийн талбай үүсгэн байгуулж байна. Мөн маш том периметрээр төмөр хашаа татаж.Уулзвар дээр хэдэн минут зогссон чинь хамгаалалтын албаны залуу ирж энд удаан зогсох хориотой гэж анхааруулав. Үлдсэн машинаа хүлээж байнаа л гэв.
Хүрэлтогоотод ирлээ.
Манаач ах хүү хашаандаа оруулахгүй өөдгүйтэв. Зүгээр ярихлаар урдаас хэг ёг хийгээд л. Яг л манайхны боломж гарвал бусдыгаа боож новширдог зан мөндөө. Машинууд харж байгаарай гээд 5 цаас атгуулангуут яриа хөөрөө нь өөрчлөгдөөд явчихна билээ, хэ-хэ. Тэгсэн хэдий ч машинууд хашаанд оруулсангүй. Дотор зогсоол дүүрсэн, өчигдөр
Гал түймэрийн аюул их учир уулруу хэнийг ч гаргахгүй байгаа гэж дуулдсан. Хүн амьтнаар гуйлгуулж байж зөвшөөрлийн бичиг олж авсан (баярлалаа Говио ах). Тэгсэн хэн ч тааралдсангүй, хориглосонгүй, бичиг баримт ч шалгасангүй. Буцах замд аль амаар өгссөн юм бүү мэд, хэдэн залуучууд зөрсөн. Мөн Хүрэлтогоотоос дээш байдаг хадан дунд амрагсад зугаалж буй нь дуулдаж л байв. Манаачаас танай ойн байцаагч хэн бэ гэж асуухад мэдэхгүй гэж хариулж байхад өөр юу ч гэхэв дэ.
No comments:
Post a Comment