23 May 2011
Нэгэн фото-зургийн түүх
"Рейхстаг дээр мандсан ялалтын туг" нэртэй Е.А.Халдейн алдартай уран бүтээлийн тухай товч өгүүлье. ТАСС-ын даалгавараар цэргийн фото-сурвалжилагч Халдей 45 оны 5-р сарын 2-ны өдөр тус зургийг гүйцэтгэсэн түүхтэй. Улаан ширээний бүтээлгүүдээр гурван туг оёж аваад 3 өөр газар очсон байгаа юм. Эхний тугийг 8-р армийн штабын дээр, 2 дахийг Бранденбургийн хаалган дээр, сүүлийнхийг Рейхстаг дээр өлгөж энэхүү (доорх) кадрыг дарсан. Туг зооход Рейхстаг аль хэдийн оросуудаар эзлэгдсэн, энэ тэнд нь зөндөө олон туг хатгаастай байсан гэдэг.Рейхстаг дээр туг анх мандуулсан Берест, Егоров, Кантария нар зурган дээр гарсан гэж хүмүүс андуу боддог. Үнэндээ Алексей Ковалёв туг зоож, Абдулхаким Исмаилов, Леонид Горычев нар түүнд тусалсан юм. Харгалзан украин, дагестан, беларус нөхдүүд. Эх зургийг (дээрх) ажиглах юм бол офицерийн 2 бугуй нь 2-уулаа цагтай байгаа. Нэг нь цаг биш компас байж болох талтай хэдий ч зөвлөлтийн цензур улаан армийн цэрэг офицерүүд дээрэм тонуул хийж байна гэсэн хэл амнаас эмээж зурагт засвар оруулсан. Нэгэнт зассан дээр гээд утааг нь ихэсгээд, контрастыг нь дээшлүүлж хар цагааны ялгарлыг нэмэгдүүлэхээс гадна тугийг нь арай ондоо болгосон юм.Мөн ийм нэг хувилбар ч байна.Тэс ондоо кадр.
Labels:
comparison,
history,
photo,
war
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment