Хонгор сум гэхээр нөгөө цианид-натрий л санагдаж байна уу? Хордлого болсон уу? Болсон. Гэхдээ тэр хариуцлагагүй явдлыг хэт дэвэргэж, улс төржүүлсэн шүү дэ. Өнөөдөр Хонгор сум хэвийн амьдралын горимдоо орж, тэр ч байтугай хөгжиж байна. Байшин сав нь өнгөлөг, цэвэр цэмцгэр орчин угтсан. Сумын удирдлага нь зорилт зорилготой, түүндээ хүрэхээр тодорхой шат дараалсан ажил өрнүүлж байгаа нь мэдрэгдсэн.
Атарын 50 жилийн ой 2009 онд болжээ.Самбар дээрх залуу бодит төрхөөрөө тамгын газрын гадаа сүндэрлэнэ. Дээрх самбар ч гэсэн үнэндээ 2 алхамын зайд байгаа л да.Дулааны шугам сүлжээгээ солиод, сул хөрс их байгаа тул жаахан шавар шалбааг байсныг нуугаад яахав. Уржинан жил өөрсдийн хөрөнгөөр цэцэрлэгт хүрээлэнгээ сэргээн засварласан байна.Цэцэрлэгт хүрээлэн, эрүүл амралтыг төдийлөн сонирхдоггүй иргэдээ ч мартаж болохгүй л дэ.Хөөрхөн хөшөө тааралдав.Мөн Улаанбаатар гэсэн бичээстэй люк ч байна.Өвөрмөц нэртэй дэлгүүр.
Халуун усны газарт 10 оны 12 сарын каталоги байв. Баруунаас хагас жилээр л хоцорч байна да, хөгжлийн хувьд.
10 May 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment