Английн зураач Thomas Stothard-ын бүтээл. Нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байсан 2 бүсгүйн түүхээр сэдэвлэсэн зураг. Энэхүү түүх анх 1711 оны VII сарын 1-нд "The Spectator"-ын № 80-д нийтлэгдсэн гэж байгаа. Товч бөгөөд тодорхой сийрүүлье.
Филлис, Брюнетта 2 бүсгүй лондонгийн эрчүүдийн дунд өөрсдийн гоо үзэсгэлэнгээр өрсөлдөж өрсөлдөж хоюул West-India-гийн баян эдлэн газар эзэмшигч эрчүүдтэй гэрэлжээ. Мэдээж нөхрүүдээ дагаад Энэтхэг явж таарна. Хөдөө газар тэр 2 юу хийхэв, атаа жөтөөгөө үргэлжлүүлсээр. Хүлээн авалд болгон дээр нэг нэгнээсээ давах гээд үзчихнэ.
Лондонгоос урд өмнө нь үзэгдэж харагдаагүй торго наймаачдын ээлжит усан онгоцоор ирж гэнэ. Филлис өрсөж тэрхүү торгыг авсан бөгөөд Брюнетта нь хөөцөлдөж хөөцөлдөж үлдсэн жаахан торгыг олж авч чадаж. Улмаар Брюнетта ээлжит хүлээн авалт дээр энгийн хар платье-тай ирэхдээ өөрийн хар арьст зарц бүсгүйд нөгөө торгоор хийсэн юбка өмсүүлжээ. Зурган дээр үүнийг нь харсан Филлис ухаан алдаж буйг дүрсэлж. Ичиж, нүүр хийх газаргүй болсон тэрбээр дараачийн онгоцоор нутаг буцсан гэдэг.
01 May 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
humuust helj ugmoor tuuh bnshd :).
ReplyDelete