12 May 2011

Сэлэнгэ. Зүүнбүрэн

Тархай бутархай гэж жигтэй сум. Ихэнх сум ямар бүтэцтэй байдаг билээ? Тамгын газар, урд нь талбай, хажууханд нь 2 том намын байр. Үндсэндээ энэ 3 барилга дээр туг намирдаг. За тэгээд сургууль дотуур байртайгаа, цэцэрлэг, соёлын төв, шуудан, эмнэлэг зэрэг объектууд холгүйхэн. Заримдаа нэг хоёр халуун ус таарна. Зүүнбүрэнд ондоо. Сургууль нь энд, соёлын төв нь төө тэнд г.м. сийрэг байршилтай. 60-70-аад онд үер бууж сумын иргэд хоёр 7 хоног ууланд амьдарсан гэж байгаа. Уулнаас харжээ суухнаа зарим газар нь хуурай хоцорч байсан гэнэ шүү. Буцаж сумын төвөө сэргээхдээ эдгээр хуурай газруудыг түшиглэсэнэ нь энэ. Эль хуль, хог нь сайхан хийссэн газар байна билээ.
Засаг даргын тамгын газар.
Сургууль.
Батзориг сак шүү! Ганзориг бүр сак!Номын сан. Анх удаа номын санд Чойномын хөрөг өлгөөтэй байхтай таарлаа.
Цэцэрлэг.Хогын цэг. Уг нь тус сум нь хог ачигч машинтай. Гол нь өвөл иргэд хогруугаа угаадсаа асгаснаар барьцалдаж хөлдөөд гадагш зөөвөрлөх ямар ч боломжгүй цементэн цутгамал шиг зүйл болгочихдог гэнэ. Үр дүнгийг нь зурагнаас харж болно.Ер нь гэр хорооллынхон хашаандаа угаадсын нүх ухдаг цаг өнгөрч. Үнс нурамаа юутай ийтэй нь гудамдаа гаргаад л, жалгаа хогоор дүүргээд л, дээрээс нь угаадсаа асгаад л. Манай өвөө эмээ Хайлаастад амьдардаг байсан. Цэвэрхэн л байсан юм да, гэр хороолол 80-аад онд.

No comments:

Post a Comment