03 May 2011
Garden village resort
4-р сарын 10-ны өдөр Тэрэлжийн зүгт салхилсан юм. Уламжлал ёсоор машинтайгаа явж байгаад л тааралдсан нэг уулын мухарлуу эргээд гоё нэртэй боловч байдаг л нэг амралтанд ирэв.

Монгол гэрний модон эдлэлүүдийг уламжлалт шар, улбаршар биш хар, бор өнгөөр хийвэл дажгүй ч юм уу.


Энд ресторан, цайны газар гээд байх юм алга. Хоол захина, гарны ариун цэвэр нь жаахан эргэлзээ төрүүлэхээр оюутан бололтой хүүхдүүд хажуугийн гэрт шууд хийгээд эхэлнэ. Хоолны амт чанар (_|_) биш ч гэлээ нилээн дөхөж очно.
Уулын мухарт, монгол гэрт сайхан гэгч ногоортлоо унтах юмсан гэсэн мөрөөдлөө заналтай биелүүлсэн дэ. Хэдийгээр гадаа анхааруулга байсан боловч гал өрдөж өрдөж унаад өгсөн.

Унтаад сэрхэд харин ч нэг сайхан зунгааралдсан амтай босож байгаа юм да, халуун гэрт. Тиймээс салхилхаар гарлаа. Замын эсрэг талд ч гэсэн амралтууд зөндөө.
Арын уулан дээр гарсан чинь бас л амралт.
Labels:
free time,
organization
Subscribe to:
Post Comments (Atom)
Hentei yavaa vee
ReplyDeleteгэр бүлтэйгээ
ReplyDelete