Хүн гэж амьтан нэг болсон үйл явдлыг цааш ондоо хүнд дамжуулахдаа давс хачир нэмдэг нь гэм биш зан. Амнаас аманд дамжих яриа деталь, нарийвчлалаар баяжсаар сүүлдээ танигдахын аргагүй болдог. Би хувьдаа ямарваа зүйлд эхний ээлжинд үл итгэсэн байдалтай ханддаг. Өөрийн биеэр мэдэрч, нүдээр үзэж, эхний эх сурвалжаас нь сонсоогүй л бол хэцүү шүү дэ.
Тод жишээ: эхний хүнээр шулуун шугам зуруулаад дараа дараачинхаар нь өмнөх хүний зургийг дуурайлган зуруулсан туршилт. Хүний тоо: 500. Хараад зурж буй зүйл ингэж өөрчлөгдөж байхад дам яриа юу болж хувирдагийг төсөөлөөд үз.
04 March 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment