Жаахан охиныг чоно хуурдаг үлгэр дундад зууны Франц, Италид их алдартай байсан. Альпийн нурууны орчимд XIV зуун гэхэд энэ үлгэр аль хэдийн тархаж амжсан байв. Газар зүйн байрлалаас шалтгаалан охины сагсан дахь хүнс өөрчлөгддөг: Францад - масло, пирожки; Швейцарт - бяслаг, хойд Италид - загас г.м. Үлгэр анхандаа их эвгүй, бараг аймшгийн гэж хэлэхээр байсныг хүмүүс тэр болгон мэддэггүй.
Ээж нь охиноо эмээ рүү нь сүү талх зөөлгөхөөр илгээнэ. Охин замдаа тааралдсан сааралд хаашаа яваагаа хэлнэ. Чоно охиноос түрүүлж очоод, эмгэнийг алаад махаар нь хоол, цусаар нь ундаа бэлддэг. Тэгээд эмээгийнх нь хувцсыг өмсөөд хэвтээд өгнө. Охин ирхэд чоно хоол цай идэж уу гээд эмээгээр нь дайлна. Эмгэний муур охиныг сэрэмжлүүлэх гэж оролдох боловч чоно модон шаахай шидээд түүнийг алчихна. Дараа нь чоно хувцаа тайлаад эмээтэйгээ хэвт гээд охины хувцасыг галд хийж шатаана (эд мөрийн баримт устгаж байна гэж ойлгов). Тэгээд л хөөрхий охин асууж эхэлнэ дэ: ямар өргөн мөртэй юм, их үстэй юм, урт хумастай юм, том шүдтэй юм гэж. Сүүлийн асуултанд чоно "Чамайгаа хурдхан шиг идэх гэж тэр, миний хайртай охин минь!" гэж хариулаад идчихнэ.
Эх сурвалж: http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%B0%D1%81%D0%BD%D0%B0%D1%8F_%D0%A8%D0%B0%D0%BF%D0%BE%D1%87%D0%BA%D0%B0
04 March 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment