Би өөрийгөө атеист гэж үздэг. Богохульник арай биш.
Харин бурханд итгэж, сүсэг бишрэлдээ хөтлөгдөж явдаг хүмүүст хэдэн зүйл хэлье.
Бурханд итгэхийн тулд сүм суварга хэрэггүй. Тэр ч байтугай ямарваа нэгэн шашин, урсгалд хамрагдах шаардлага ч эргэлзээ төрүүлнэ. Лам, бөө-д хандахад бид юу сонсдог вэ? Ийм юм чинь болохгүй байна, тэр зүйл чинь хазайж, сүнс сүлд чинь арилж г.м. сөрөг мэдээлэл хүлээж аваад засал, ном, дом болдог. Ахуй амьдрал, ажил төрөл чинь зүгээр байна, ямар ч засал хийх шаардлагагүй, ажлаа хийдгээрээ хийгээд явж бай, ирээдүйд чамайг илүү сайхан зүйл хүлээж байна гэсэн үг сонссон хүн байна уу? Шашин цаг үетэйгээ мөр зэргэцээд шинэчилэгдэж байх хэрэгтэй. Энэ тал дээр лалын шашин хамгийн их хоцрогдолтой мэт санагддаг.
11 March 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment