Ээлжит цуглуулга хүрт дэ, нөхдөө.
Татах хүч? Ямар учир шалтгаанаар агаар шүүгч зурагдсаныг таашгүй. Агаар шүүгчийн татах хүч их гэвэл эндүүрэл. Агаар шүүгчид татагдна гэвэл - технофил. Мөн "Х" үсгийг трипл-икс-ээс хуулбарласан нь илт.Харин энэ машины зурагтай самбар бол ондоо. Гоё харагдаж байна. Товч, тодорхой, ойлгомжтой. Хэрэгтэй бүх мэдээлэллийг тархи, нүд зовоолгүй өгч чадаж байна гэдэг сайн.
Ийм тэмдэгтэй машин олж харалгүй удаж. Бага байхад "хөлгүй хүний машин" гэж нэрлэгддэг жижиг гэж жигтэй машинууд мэр сэр таардаг л байсан.Салонруу нь сонирхоод шагайв. Тормоз-ыг нь гар болгосон бололтой. Руль дээр нь тормозыг нь гаргасан шийдлүүд ч байдаг.Нэгэнт автын тухай ярьсан хойно шинэ үгнүүд сурцгаа: гуфер, копуд.
Дэлгүүрүүдэд есөн шидийн санамжууд нийтлэгдсээр. Санамж богинохон байвал сайн. Доорхыг сийрүүлбэл: Бүсгүй! Будаг, пүдрээ хувцсанд бүү нял! гэхэд хангалттай.
PC гэдэг үгэнд нүгэлтэй дуртай хүний уран бүтээл.Скоч бол XX зууны шилдэг нээлт. Пенициллин-ий дараа орох байх шүү. Асаагуур хамгаалах хамгийн энгийн аргыг ТҮЦ-энд олж харлаа.Төгсгөлд нь... юу ч гэмээр юм бэ дэ. Их далд утга санаа шингээсэн лого шиг байгаа юм.
10 March 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment