Би муухай зүйл аль болох нийтлэхгүй байхыг хичээдэг. Тэртээ тэргүй бид позитив-оос илүү негатив өдөр болгон хангалттай хэмжээгээр авч байгаа. Гэхдээ энэ 2 эвгүй фото-зургийн түүхийг өгүүлэхгүй өнгөрч бас чадсангүй.
1. Конго-д дарагдсан кадр.Энэ хүн таван настай охиныхоо тайруулсан сарвуунуудыг хараад сууж байгаа гэдэгт итгэхэд бэрх. Муу ажилласных нь төлөөх шийтгэл энэ. 1885-1908 онуудад Конго улс бельгийн эзэн хаан Леопольд II-ийн хувийн эзэмшил байсан бөгөөд энэ хугацаанд албадан хөдөлмөр эрхлэлт хэрээс хэтэрч байв. Хувийн арми эмэгтэйчүүд, хөгшид, хүүхдүүдийн барьцаанд авч, каучук-ийн ургацын үед ар гэрийхнийг нь өдөр шөнөгүй ажиллуулдаг, норм-оо биелүүлээгүйг нь ийм маягаар шийтгэгддэг.
2. 1945 он. Австри, Вена.
Алдартай гэрэл-зурагчин Евгений Халдей-н дурдатгал:
"Би парламентийн өмнөх паркруу цуваагаар өнгөрөх цэргүүдийн зургийг дарахаар очсон юм. Тэгээд энэ аймшгийн дүр төрхтэй санамсаргүй таарсан. Сандлан дээр толгой, хүзүүндээ буудуулж үхсэн бүсгүй, мөн 15 орчим насны жаалхүү , охин хоёрын цогцос байсан. Хажууханд нь өрхийн тэргүүний цогцос. Ханцуй дээр нь немцийн үндэсний социал-демократ ажилтны намын алтан тэмдэг, дэргэд нь гар буу... Парламентийн байшингаас жижүүр нь гүйж гар ирээд: - Энэ бүхнийг тэр өөрөө хийсэн. Орос цэргүүд хамаагүй шүү. Би подвалын цонхоор харж байсан юм. Өглөө 6 цагт хэн ч байхгүй байхад эд нар ирсэн. Залуу сандалнуудыг зөөж зэргэцээ байрлуулаад гэр бүлээ суулгасан. Би эхэлж юу хийх гээд байгааг нь сайн ойлгоогүй. Тэгсэн тэр гэнэт эхнэрээ, дараа нь хүүгээ буудчихсан. Охин эсэргүүцсэн хэдий ч тэр сандлан дээр дарж хэвтүүлж байгаад буудсан. Тэгээд жаахан холдоод, хийсэн үйлээ эргэж харчихаад өөрийгөө буудчихсан".
10 March 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment