16 March 2011
2404
Нүүдлийг 2404 нэртэй үйлчилгээтэй гэрээлж гүйцэтгүүлсэн. Ихэнх ажилтнууд хөдөө гадаа томилолттой явсан үед хуучин байр хүлээж авах нөхдүүд шахалзуулаад, аргагүй эрхэнд хугацаанаасаа өмнө байраа чөлөөлсөн. 1 тонн даацтай 5 машин-аар 2 бүтэн рейс хийсэн. Нийт 11 машин ачаа болов.Дүүрсэн машин нь урагшлаад дараачинх нь байрыг нь эзэлнэ. Эхэлж дан хайрцагнууд ачигдаж, дараа нь тавилга руу орсон. 5 машин дүүрэнгүүт хөдөлнө.Эдний хайрцаг сав, баглаа боодол нь давгүй. Юм эвдэрч ирээгүй шүү. Хүн хүний эд зүйлсийг тус тусад нь баглаж боогоод, нэр усыг нь биччихнэ. Нүүж очсон газарт байсан байранд нь байрлуулчихна. Нэг үгээр - солонгос менежмент.Тэргэнцэрүүд нь хөдөлмөр сайн хөнгөвчилнө. Лифтэнд ачаа ачихдаа хамгаалалт болгож хана туурганд нь картон цаас бас тогтооноо.
Labels:
organization
Subscribe to:
Post Comments (Atom)
Эднийд бас өргөгч шат байх ёстой доо. Шууд цонхоор нь буулгачихдаг. Тэр нь их аятайхан.
ReplyDeleteТийм гэсэн. Манай цонхнууд шаардлагад нь нийцээгүй болохоор энгийн шат, лифт ашигласан.
ReplyDeleteСайн үйлчилгээ байгаам
ReplyDeleteморь шиг л өөрөө үүрээд зүтгэдэг үе өнгөрж ээ... бага байхад манайх их нүүдэг байж билээ...нүүнэ гэхээр л яс хавталздаг сан. Одоо ч амар болж дээ мөнгө нь байвал.
ReplyDeleteuilchilgeendee anhaarch ajilchidiin haritsaag zasahgui bol udaan togtnohgui shuu ard chin olon orsoldogch bga ym bn lee shde yu bilee 1950, panda, kenguru, bas neg ni yu bilee aimar olon bdag ym bilee tanaih bol dan gants gej monopol boloh gesnii hereggui dee
ReplyDelete