24 December 2008

Цэргийн архив

Нэгэн лавлагаа гаргуулахаар Батлан хамгаалахын төв архив орсон юм. Офицеруудын ордны хойно, 72-р хотхоны замын эсрэг орших зэвсэгт хүчний 032 дугаар ангиийн хашаанд байрладаг юм билээ. Мэдээж, цэргийн анги тул бичиг баримтаа шалгуулна, цагаа бүртгүүлнэ. 3 давхар саарал байшин намайг угтлаа. Хаяг нилээн дээр хийгдсэн бололтой, лого нь гандаад бараг харагдахгүй болж. Жижүүр нь бас л бичиг баримт шалгаж, дэвтрэнд бичилт хийлээ. Хуучны барилгууд дотор өвөрмөц уур амьсгал хадгалагдаж үлдэдгийн адил энд ч гэсэн цаг хугацаа 80-аад он дээр зогссон бололтой.Одоо цагт ийм сайхан галын дохиог тийм ч олон газар олж харахгүй л болов уу.Тайлаад авчихмаар. Гэвч болохгүй юм аа:
1-рт: хяналтын камер байдаг юм байна (анх сэтгэгдэл төрүүлсэн 80-аад оны уур амьсгал хуурамч байж).
2-рт: ажилчид нь хэдэн өрөөнийхөө хооронд сайн холхидог юм билээ.
3-рт: хүмүүжилтэй минь зөрчилдөөд, хэ-хэ.
За үндсэн сэдвээсээ жаахан хазайчихлаа (юм өөд нь татах гээд байгаа юм биш үү), уучлаарай. Жижүүрт бүртгүүлсний дараа 100 тоот өрөөнд дахин бүртгүүлээд (яг жижүүр дээр бүртгүүлсний адил), 1500 төгрөг тушаагаад, хумсны толио шиг цаас аваад 101 тоотод очлоо. Хошууч дахин (4 дахь удаа!) бүртгээд материал хураагаад, архивруу ороод алга болчихсон.
Хүлээж багагүй хугацаа алдлаа. Байж ядаад гадагш гарч нэгэн зүйл олж харлаа. Ангийн нутаг дэвсгэрт нэвтэрдэг нууц гарц байсныг өргөст тор, труба зэргээр бөглөсөн боловч нэг зүйлийг тооцоогүй байна. Тоосгон байрны (гараж шиг) дээвэр дээрээс үсрээд л болоо юм шиг санагдсан.
Эцсийн дүнд А5 бланк дээрх албан тоотыг даргаар нь тамгалуулж, гарын үсэг зуруулж аваад гарсан (гарахдаа архивын болон ангийн жижүүрт харгалзан албан тоотоо болон цагаа бүртгүүлсэн, 5, 6 дахь удаа гэсэн үг). Яг 1 цаг 30 минут өнгөрсөн байна.

P.S: Надад тухайн цэргийн анги, архив, ажилчид нь үнэхээр таалагдсан. Ажилдаа ч сэтгэлээсээ хандаж буй нь мэдрэгдэж байв.

1 comment:

  1. huchteihen ushiglochihvol butraad unahaar bolson hashaantsar baina daa. :) acid...

    ReplyDelete