Телевизээр кино үзэхгүй удаж байна. Цаг 30 мин.-ын кино зурагтаар үзэх бол сурталчилгаа дундуур нь гарсаар 2 цаг 30 мин. болдог тул дэмий санагддаг. Мөн кинотеатр хамгийн сүүлд хэзээ орсноо ч санахгүй, амар болсон. Торрентоор татаад л laptop дээр үздэг. Ингээд ойрын үед үзсэн УСК-уудын тоймыг бичье.
1. Paris
Францын кинонууд надад ер нь таалагддаг. Найруулагч нар нь ч сайн, жүжигчид нь ч чадалтай. Paris хотод амьдарч буй хоорондоо хамааралгүй хэд хэдэн хүмүүсийн, гэр бүлийн амьдралыг харуулсан кино. Үүнд: зүрх нь өвчтэй, шилжүүлэн суулгах хагалгаагаа хүлээсэн (найдлага бага тул бараг л хоногоо тоолж буй) залуу, түүний эгч. Ах дүү хижээл насны 2 эр. Дүү нь гэр бүлтэй, архитектор. Ах нь нэртэй түүхч бөгөөд оюутандаа дурласан профессор. Хүнсний захын худалдагч залуучууд ба нэг бүсгүй г.м. Хүн болгон л өөрийн асуудалтай, баяр хөөртэй. Энгийн боловч юм бодогдуулахаар кино байна.
Дүн: Таалагдсан. Үзэж болно.
2. Bullet
Mickey Rourke, Tupac Shakur нар тоглосон кино. 8 жил шоронд суусан эр (Rourke) суллагдна. Том ах нь Вьетнамын дайнд явж ирээд сумтай болчихсон, дүү нь гудамжны зураач. Найз нь хүүхнүүдийн эрлэг бөгөөд хар тамхичин. Ийм улс түүнийг угтна. Найз олон жил байгаагүй орон зайгаа олж авах гэж хар тамхи хянадаг дүүргийн босстой (2pac) муудалцна. Байдал даамжирсаар буудуулаад төгсдөг.
Дүгнэлт: Бөөн хараал, гэрэл гэгээгүй зүйл хармаар байгаа бол welcome.
3. Gia
Загвар өмсөгчийн түүх. Дүрд нь Angelina Jolie. Талд нь ч хүргэлгүй хаясан. Нэг л учирсантайгаа (эр эм хамааралгүй) унтсан хүн.
Дүгнэлт: Нүцгэн Angelina Jolie-ийг л харах гэж үзвэл үз.
4. Closer
Алдартай жүжигчид тоглосон. 2 хос 4 хүний тухай. Зохиолч залуу найз бүсгүйтэй мөртлөө гэрэл зурагчин бүсгүйд дурална. Гэрэл зурагчин бүсгүй түүнд хайртай боловч ондоо (эмч) залуутай сууна. Тэр 2-ын холбоо мэдэгдэж, нэг нь хүүхэндээ хаягдаж, нөгөөх нь гэр бүлээ салгуулах өргөдлөө гаргана. Гэвч зохиолч баагий меланхолик зан гаргаж, гэрэл зурагчин бүсгүйг гомдоож, нөгөөх нь нөхөр дээрээ эргэж очно. Энэ хооронд эмч залуу юу гэж гараа хумхиад суухав, зохиолчийн хүүхэнтэй зүгээр байхгүй. Гурвалжин, дөрвөлжин учир нь олдохгүй холион бантан. Эцсийн дүнд хэн нь ч юу ч хожихгүй, бүгд л сэтгэлдээ сэвтэй үлдэцгээх шив дэ.
Дүн: За яахав, үзвэл үзэх л юм.

Chi kinog odoogoor oilgodoggui nohor bna.
ReplyDelete1. CInema-d bish laptopoor kino uzne gej yu bhav
2. Songoson kinonuudiin ihenh ni dooguur tuvshnii kinonuud bn
3. Kinogoo guitsed oilgoj tailbar hiih chadvar odoohondoo alga bna.
4. Zovlomj: Zov kinog zov gazar ni zov humuusteu uzeed yarilts.
Зөв кино гэж ямар шалгуураар сонгосон киног хэлэх вэ?
ReplyDelete