Анхаараарай!
5 дугаар сарын 23-ны өдөр Цэцээгүн (Богд уулын оргил) өөд авирах багийн бүртгэл эхэллээ. Газар хөдөлж, галав юүлэвч тогтсон өдөр мацах болно. Амгалан, Түрхурах, Манзуршираас авирахгүй. Хүрэлтогоот дээр машинаа үлдээцгээгээд цааш явган явна. Өглөө эрт хөдлөөд оройдоо хотдоо ороод ирнэ гэж төлөвлөж байгаа. Ондоо санал байвал хэлнэ үү. Чийгтэй байрандаа үлдэх үү, эрүүл агаарт явган аялаад ирэх үү, сонголтоо хий дэ. Баталгаатай явах улс comment бичих юм уу надад явна гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Машин тэрэгний баримжаа урьдчилж гаргамаар байна.
P.S: Энэ мэдээ 20-ныг хүртэл 1-р мөрөнд байрлах болно.
P.P.S: Нас, хүйс, ажил төрөл, шашин шүтлэгэ, намайг танидаг танидаггүй хамаагүй. Бүгдийг бүртгэнэ.
UPD 2009.05.12 10:18
Одоогийн байдлаар хэд хэдэн улс явна гэдгээ мэдэгдээд байгаа. Үүнд:
1. Ёжик. Мэргэжил: эмч. Нас: 31
2. Түвшөө. Эмч. 29
3. Сэк. Эдийн засагч. 31
4. Ууганаа. Программист. 31
5. Дашка. Хуульч. 30
6. Сая Гоби ахаас захидал ирлээ. Bi yavna nas 49, er, shud 36, shariin shashintai, chamaig tanina. гэсэн байна.
Мөн Ууганаа хоноглоод ирвэл зүгээр гэсэн санал дэвшүүлж байна. Юу гэж бодож байна?
UPD 2009.05.13 09:40
Хоноод дэмийн гэсэн хүн олон байна. 5-р сарын 20 хүртэл бүртгээд хүний тоог гаргаж, хэн хэн машинтай явахыг тодорхойлно. Мөн хоол хүнс хэн хэн юу юу авч явахыг нь хуваарилна. Өчигдөр орой 2 хүн нэмэгдсэн.
7. Энхбат. Уул уурхайн инженер. 38
8. Амараа. Нягтлан бодогч. 31
UPD 2009.05.15 08:50
Нас харгалзахгүй гэсэн боловч насанд хүрээгүй хүүхэд хариуцах хэцүү. Иймд насны доод хязгаар 18 (дүү нар хамт явах санал ирүүлсэн байна).
UPD 2009.05.15 10:40
weather.com сайтаас 23-ны өдрийн цаг агаарыг харлаа. Бага зэрэг үүлэрхэг, 26 хэм байх нь.
http://www.weather.com/outlook/travel/businesstraveler/tenday/MGXX0003?from=36hr_topnav_businessБороо л орохгүй бол болоо. Мөн маргааш нь сонгууль энээ тэрээ гээд зам хааж барихгүй байх гэж найдаж байна.
UPD 2009.05.15 18:00
9. Анхны эмэгтэй бүртгүүлж байна. Мөнхчимэг. Эрх зүйч. 25
UPD 2009.05.18 00:50
10. Отгоо. Жолооч. 36
UPD 2009.05.18 12:00
Хонохгүй. Өглөө маш эрт гарна. Тэнд 2 биш 5-6 цаг болоод нилээн орой хот орж ирнэ.
UPD 2009.05.19 09:40
Маргааш буюу 20-ны 12:00 цагаар (өдрийн) бүртгэлийг тасалбар болгоод явах хүмүүстэй утсаар ярьж ам өчгийг нь авна. Мөн авч явах зүйлсийн жагсаалтыг гаргаж нийтэлнэ, хуваарилна. Хэн хэн ямар машинтай явах нь тодорхой болно. Товчхондоо маргааш өдрийн ундны цагаар орж ирж мэдээлэл хараарай. Мөн mail-ээр чинь илгээх болно.Энд анхаарах 2 зүйл бий. Үүнд:
1-рт: Явна гэж маргааш утсаар ам өчигөө өгчихөөд яваагүй улсыг цаашид иймэрхүү арга хэмжээнд урихгүйг анхаарна уу! Иймд хариулахаасаа өмнө сайн бодоорой, ажлаа зохицуулаарай. Ам бол ам.
2-рт: Заасан хугацаанд тогтсон газраас өглөө эрт хөдлөхдөө хоцорсон, ирээгүй хүмүүсийг хүлээж барьж шальчигнахгүй, гарлуу нь залгахчгүй. Шууд орхиод явна. Цаг бол цаг.
UPD 2009.05.19 17:50Зуслангаас Цэцээгүн харагдаж буй байдал. Богд уулын хярыг ажиглавал ялихгүй дээш товойсон хэсэг байгаа, тэр.
Бүртгэл дууссан!
Вместе мы банда! ;-)

UPD 2009.05.20 12:00
11. Jack Turner. Businessman. 30
Сэргэлэнгийн найз юм гэнэ. Шинэ Зеланд гар.
UPD 2009.05.20 13:00За бүгдтэй нь утсаар холбогдлоо. Бүртгэл дууссан. 2 хүн хасагдсан. Далай, Энхтүвшин 2. Бусад нь явна гэдгээ мэдэгдсэн. Хэлсэн амандаа хүрэхгүй бол, уучлаарай (_|_)!
За одоо явах талаар
2009.05.23-ны өглөө 7:00-д манай ажил дээрээс хөдөлнө. Хоцорвол - хохь. 2 машинд 5 5-аараа хуваагдаж сууна (том тэрэгтэй 2-ыг дайчилхаар шийдсэн).
1. Opel Monterey. Сэк.
2. Hyundai Galloper. Гоби.
Хүн болгон зайлшгүй авч явах зүйлд:
- Цэвэр ус. 2-3 литр.
- Хоол очоод хийх гэхээр тогоо шанага г.м. зүйл чирч явах гээд байгаа. Түүний оронд хүн бүр тушёнка 2 ш. авч явна. Очоод гал дээр лаазтай нь халааж орхино.
- Хүнсний зүйл. Бутерброд, гэртээ хайрсан хуушуур, боов боорцог, шарсан мах г.м.
- Мэдээж хувцас хунараа тохируулна биз дэ. Үүргэвчнээс өөр төрлийн цүнх хэрэггүй байх.
- Хутга, гал, давс байхад илүүдэхгүй. Мөн аяга, халбага.
- Үүргэвчний юм авч явах хүн байвал би хориглохгүй. Өөрөө би л лав авахгүй, тийм зүйл.
Өөр ч юу байхав дэ. Бүгд эртхэнээс бага багаар бэлтгэлээ базаагаарай. Амжилт хүсье.
P.S: Надад оригдуулсан зүйл байж таарна. Мөн лавлах, тодруулах зүйл байвал бичээрэй.
P.P.S: Хог ерөөсөө хаяхгүй. Тийм болохоор сав суулга, боодол уут зэргийг буцаад доош чирж бууна гэж тооцоорой.
UPD 2009.05.21 10:402 7 хоногийн турш толгой хэсэгт өлгөөтэй байсан энэхүү мэдээлэл эхний мөрнөөс ховхорлоо.
Нийт бие бүрэлдэхүүн энэ цаг мөчид: 10 (арав)11. Jack Turner. Businessman. 30

Дөхүүлж байгаад шийдий хө ажил алба яахнуу
ReplyDeleteУг нь ажил албаа урьдчилан зохицуул гээд эрт зарлаж байгаа юм.
ReplyDeleteZugeer l yavhiim uu, uuhiim uu?
ReplyDeleteУухгүй. Явган аялал.
ReplyDeleteChi songuuliin umnuh udur Tsetsee Gun deer garch hamt yavsan humuusdee uhuulga hiihne uu? Aan?
ReplyDelete1-рт: маргааш нь сонгууль гэдгийг сая л саналаа.
ReplyDelete2-рт: би нам бус.
3-рт: сурталчилгаа би хийхгүй.
Emegtei hun yavahgui yum uu? Ganz emegtei ni baih vii dee.
ReplyDeleteХүйсээр ялгаварлан гадуурхасан зүйл байхгүй.
ReplyDeletehi,bi bigee bna.anar bid 2 xamt yavj bolox uu?
ReplyDeleteНас харгалзахгүй гэдэг нь насанд хүрээгүй хүн дагуулж явна гэсэн үг биш.
ReplyDeleteганц эмэгтэй дагуулж явдаг лайтай аан. болихоос ганцаараа л явахаас даа. явах хүмүүсээс эмэгтэй /манай найзад хань болчихоор/ дагуулж явах хүн байна уу?
ReplyDeleteӨөрөө хэн бэ? Нэрээ бичээчээ.
ReplyDeleteYagaad yalgavarlahgui gechiheed yalgavarlaad bainaa.
ReplyDeleteНасанд хүрээгүй хүүхэд хариуцаж явах хэцүү шүү дэ. Бэртэж гэмтвэл яах вэ.
ReplyDeleteta nar odoo huuhed awch yawalda, hatuu umaa oorsdoo uugaad, huuhded undaa uulgan biz
ReplyDeleteҮгүй гэсэн бол үгүй.
ReplyDeleteOtgoo. jolooch nas 36
ReplyDeleteХонох юмуу? хонох эсэхээс чинь хатуу юм хум чинь шалтгаална шүү, хонохгүй гэвэл тэндээ 2 цаг сэлгүүцээд л буцаад буух болно.
ReplyDeleteВодка
Uuhgui geed baisan yasan? Yavgan ayalal nereer uuland garch navs arhidah yum baina l daa.
ReplyDeleteБи ууж иднэ гэсэн зүйл ер бичээгүй. Өөрөө бол амсахгүй гэж бодож байгаа. Хэн нэг нь үүргэвчний зүйл авч явахыг нь би хориглох утгагүй шүү дэ. Навс архидах гэдэг хэллэгээ өөртөө үлдээ.
ReplyDeleteХонохгүй гэвэл хотоос 10 цагт хөдлөөд, 3 цаг мацаад 13 цагт уулан дээрээ гараад хоол унд хийж идээд 2 цаг болох байх, тэгээд 15 цагт уруудаад машин унаан дээрээ 18 цаг гэхэд бууж ирэх байх. Ийм маршрутаар явна гэвэл хатуу зүйл хэрэггүй байхаа. Харин хоноод гал мал түлээд ярьж сууна гэвэл заавал навс биш ч гэсэн бага зэргийн хатуу зүйл байхад гэмгүй л байх. Гэхдээ ийшээ архидах гэж явж байгаа гэж ойлгож болохгүй шүү.
ReplyDeleteВодка
Хотоос бүүр эрт хөдөлнөө. Нар төөнөж эхлэхээс өмнө оргил дээр гарчихмаар байна. 7 гэж хөдлөөд, тайван явсаар 11 гээд гарчихна. 17 цаг хүртэл сайхан амарч хэвтэж байгаад 20, 21 гээд орж ирнэ.
ReplyDeleteТэгээд яг хөдлөх гэхээр би ч тэрнийгээ мартчихаж, энийгээ ч авах ёстой байсын гээд л сунжирна даа. Ядаж л өдөр хоол хийж иднэ гэвэл тогоо шанагаа наана нь сайн л зохион байгуулах хэрэгтэй дээ. Өдөржингөө талх боов идэж явахгүй л байлгүй.
ReplyDeleteТэрнийг бодолцож үзсэн. Тогоо шанага чирэх гэж лай. Чирэх хүн ч олдохгүй. Гэхдээ гарц олчихсон байгаа :) Хүн болгонд авч явах цөөн эд зүйлсийн жагсаалт гаргачихна. Яасан ч сунжруулахгүй. Цагтаа шууд хөдлөх болно.
ReplyDeletetegeed hedees hodloh geed bgaa um be, 5 dahi odor yavah eseh ee shiideh geed bdag, arai burtgelees hotsorchihson ene ter geed novshroh um bish biz dee
ReplyDeleteХоцорно. Deadline - маргаашийн өдрийн 12.
ReplyDeleteНэг зүйл анхааруулахад Цэцээ Гүн буюу Богд уулын оргил руу эмэгтэй хүн гардаггүй гэж нэг юм яригддаг шүү, сүжигтэй эмэгтэй байвал нэгийг бодолцоорой.
ReplyDeleteВодка
Яг өндөр хад дээр нь л гарахгүй бол хамаагүй шүү дэ.
ReplyDeleteБи эмэгтэй, нас залуу гэхдээ бүртгүүлсэн хүүхнээс мэдээж эгч. архи уухгүй, явган аялал гэсэн утгаар нэгдэх сонирхол байна. танихгүй хүмүүстэй болохоор сонин л байна. гэхдээ хамт явъя болох уу?
ReplyDeleteБолно. 12 цагаас өмнө нэр усаа бичнэ үү.
ReplyDeleteZa heden hun yavahaar bolov?
ReplyDeleteБосоорой хөгшөөн. Өндөр өөд.
ReplyDelete