Энд (миний мэдэхийн) Улаанбаатар хотод ажиллаж байгаа цорын ганц усан оргилуур бий. Бүхэл бүтэн улсын нийслэл шүү дэ. Ичмээр ч юм шиг, инээмээр ч юм шиг.Доорх усан оргилуурт орон гэргүй иргэд усанд орж, хувцасаа угааж байхыг цагдаа нар таслан зогсоосон гэсэн гэгээгүй мэдээллийг сонингоос уншсан.Би андуураагүй бол энэ мэлхийний хөшөө хотын гол цэг дээр байрладаг. Ноль цэг дээр унтаж үзсэн иргэд тийм ч олон биш байх.Хөөрхөн хүрэл хөшөөнүүдтэй. Энд тэнд байрлах тул бүгдийх нь зургийг авахаас залхуурсан.Авууштай зүйлс: сандал ба хогийн сав. Сандал нь маш эвтэйхэн, түшлэгтэй. Зарим газар (жишээ нь Драмын театрын өмнөх талбайд) түшлэгэгүй сандалнууд байдаг, муухай эвгүй. Хогийн сав нь ч гэсэн хэлбэр хийцийн хувьд давгүй.
Орой үдэш энд түм түжигнэж, бум бужигнана. Иймэрхүү цэцэрлэг маш их дутагдаж, өгүүлэгдэж буйн шинж. Гэрэлтүүлгэ нь ч гэсэн таалагдсан шүү.
Орой үдэш энд түм түжигнэж, бум бужигнана. Иймэрхүү цэцэрлэг маш их дутагдаж, өгүүлэгдэж буйн шинж. Гэрэлтүүлгэ нь ч гэсэн таалагдсан шүү.
oroin tsagar ih goyo bgam bn shdee :)
ReplyDelete