Жижиг хотод баян жуулчин ирж гэнэ. Зочид буудлын эзэнд 100$-ын барьцаа үлдээгээд өрөөнүүдтэй танилцахаар орж. Эзэн цаг алдалгүй махны мухлагруу 100-тын дэвсгэртийг барьсаар гүйж очоод өрөө төлж. Мухлагийн эзэн фермерлүү харайж, зээлээр авсан махныхаа 100 ногооны өрийг өгч. Фермер трактораа зээлээр засуулсан байсан ба автозасварын механикт тус мөнгийг тэр дор нь өгөв. Засварчин дэлгүүрээс бараа зээлээр авч байсан тул дэлгүүрийн эзэнд мөнгийг дамжуулав. Дэлгүүрийн эзэн биеэ үнэлэгч бүсгүйгээс хямралын үед "үйлчилгээ" зээлээр авсан байсан болохоор мөнгөтэй болонгуутаа өрөө төлж. Хүүхэн нөгөө л зочид буудалд өглөгтэй байсан тул тооцоогоо хийж. Энэ үед жуулчин гарч ирээд тохирох өрөө алга гээд мөнгөө аваад явжээ. Хэн нь ч юу ч аваагүй боловч бүгд өр ширнээсээ салсан байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Hun bur ur=avlaga bolohoor tegej bgaa yum.
ReplyDelete