Харагдаж эхэлж байна, зуслан минь.
Байшин доогуур туулай амьдардаг болсон байна.
Байшин тойроод үхэр явсан байна.
Зовлон үзсэн, боломж л олдвол гацчих гээд байдаг цоожоо нээлээ.
Гал хамгаалагчаа хийлээ.
Унтраалгаа дарлаа (үнэндээ бол утаснуудыг холболоо).
Гэрэл гэгээ цацарлаа. Чийдэн янзын цэвэрхэн. Гадаргуунд нь ямар ч ялааны ялгадас байхгүй.
Жадамбаагийн байшинг эргэлээ.
- Байшин чинь байрнаасаа сөөм ч хөдлөөгүй байна, Жак.
2 цаг цэвэрлэгээ хийгээд буцлаа.
Харагдаж эхэлж байна, хот минь.
- Байшин чинь байрнаасаа сөөм ч хөдлөөгүй байна, Жак.
Харагдаж эхэлж байна, хот минь.
No comments:
Post a Comment