28 May 2009

2009.05.28

12:40-с 18:30 болтол тог тас. Компьютер нэгэнт ажиллахгүйгээс хойш Солженицыний "В круге первом" зохиолыг уншиж цаг алав.
Хотод үдээс хойш мөндөр, нойтон цасны хольц орсон.
Тэгсэн мөртлөө тэнгэр цэлмэг талдаа.Гараад машинд суухад салхины шил нэг иймэрхүү.
Бороотой өдөр хотын гэрлэн дохио бүрэн ажиллах нь нар баруунаас мандахтай адил.Үүргийг нь хөөрхий замын цагдаа гүйцэтгээд л. Цув нь угаагдсан уу, норсон уу, ямартаа ч гоё өнгөлөг харагдаж байна да.Хот бороо цаснаар л өнгө сэргэх юм да.21:45. Харих минь.

UPD 2009.05.28 22:26Гэртээ ирлээ. Зүгээр гэртээ орчихлүй бас сарыг тайван байлгасангүй.

No comments:

Post a Comment