Энэ хэсэгт дан амраад хэвтэж байхдаа авсан зурагнуудыг нийтэлсэн болно.
Бид тайван, замдаа олон амарч явсан. Ихэнх маань "офисийн планктон" зүйл ангид хамрагддаг улс тул гэнэт алхахад хүнд л байлаа. Миний хувьд 10-аад жилийн өмнө Хагийн хар нуурлуу 1, Цэцээгүнрүү 3 удаа явснаас хойш ер нь явган аялаагүй. Амрахаар саатангуут гэдэргээ хараад унаад өгөх хичнээн сайхан.Нар сөрж дарсан кадр.Ойд хуурай өвс их, гал түймрийн аюул өндөр байв. Өдөр унд уухын тулд гал түлэх шаардлага гарсан. Нөмөр газар хэсэг талбайн хөрсийг хуулж (өвс, хөвдгүй болгож байгаад), чулуугаар хашиж, ус хажуудаа бэлдэж байгаад гал өрдсөн. Явахдаа усаар унтрааж, шороогоор булаад хөдөлцгөөсөн.Бид том жижиг бүх хогийг буцаж үүрч хот орсон. Тэрч байтуугай тамхи татдаг хэсэг маань 800 мянган жилийн өмнө үүссэн Богд Хан уулдаа (зургийг томруулаад шошгийг унш) түймэр тавихгүйн тулд, хог хаяхгүйн тулд цэвэр усны нэг саванд окурокнуудаа хийсээр ирсэн. Энэ үнсний савандаа "ахан дүүсийн булш" буюу "братская могила" гэдэг нэр өгчихсөн. Тамхиа татаад дуусаж буй нэгэн нь "Хөөе! Би нэг ааку оршуулаадхая, ахан дүүсийн булш хаана явна аа?" г.м. зүйл орилоод л алхаж байлаа.Үргэлжлэл бий.

Сайхан аялсан байна шүү
ReplyDelete