Сүүлийн сар гаруй хугацаанд зав зай хомс учир ном бага уншсан.
Лев Гумилевын "Хар домог" гэдэг номыг уншив. Ер нь Гумилевын номнууд гоё. Би урд нь "Великая степь и Древняя Русь" гэдэг бүтээлийг нь уншиж байсан.
Дуусгаад барон Унгерний тухай ном уншиж эхэлсэн боловч орчуулга нь огт таалагдаагүйн улмаас больсон. Модон орчуулгатай зүйлийг тэвчиж чаддаггүй юм.
Тэгээд ч "В круге первом"-ыг эхэлчихсэн, хамаагүй сонирхолтой байсан тул Унгернийг шууд мартсан. 4-р хороолол дахь Эрдэм номын дэлгүүрт хуучин орос номнууд хямд зарагдсаар байна. А.Солженицыний 7 боть байна лээ. Би нэг дор худалдан авч чадалгүй, эхний 2 ботийг нь л авсан. 1 дахийг нь дуусгаад одоо 2 дахь руу нь орж байна. Зарагдчихаагүй бол үлдсэн таван ботийг нь авнаа. Урд нь Солженицынг уншиж байгаагүй.Сая хуучин сонин гарчиглаж суугаад ийм зүйл хараад энэхүү мэдээг нийтэлсэн Х.Болор-Эрдэнэ гэдэг зохиолч, сэтгүүлчийн блогийг хайж олов.Блогд нь номын жагсаалтууд бий, сонирхоорой. Зарж буй газар нь Сансарын колонкийн замын эсрэг байрлах Ундрам плазагийн 2-р давхар гэнэ. Мөн 99227805 утаснаас лавлаж болох юм байна."Knowledge itself is power"
F.Becon

No comments:
Post a Comment