Үдээс хойш буларсан бие амь оров. Тиймээс орой ойрхон салхиллаа. Өнөөдөр зах, худалдаа хаагдсанаас болсон уу, гадаа дулааханаас болсон уу бүү мэд, Зайсан толгойд хүн, машинаас их юм алга. Будда паркийн зогсоол дүүрсэн, Зайсан өөд шатаар гарч буй хүмүүс цөөнгүй байв.8 цаг болж байсан хэдий ч солонгос эмчийн хүрээлэнд цэцэрлэгч нь ажилласаар. Иймдээ ч энэ цэцэрлэг гайхалтай гоё ногоорсон байна. Энэ цэцэрлэгчийг хүндлэхээс өөр аргагүй. Боловсон болон энгийн 00. Барьсан ч алзахгүй, арын эгнээний 1 кабин хамаг ачааллыг үүрч байгаа. Амьдрал дээр их тааралддаг үзэгдэл л дэ. Нээх сайхан өнгө үзэмж сайтай нь зочид төлөөлөгчдийг угтдаг боловч үнэндээ хамаг баасыг нь хар бор, өнгө үзэмж муу, энгийн хэсэг л хамж байдаг.XIX хорооллын буцах замд унасан самбар араг яс лугаа сүндэрлэж байна. Люк, ус зайлуулах шугамны хаалт г.м металл хулгайлдаг уродууд энэ мэтийн төмрийн хогийг салгаад аваад яваасай билээ. Ер нь 3х6 ч билүү хэмжээтэй ийм балай самбарнууд хотын дүр төрхийг чимхээсээ илүү гутаатаг шүү дэ. Нэг зүйл өлгөчихөөд гандаж харагдахгүй болтол нь удаадаг. Ажиглаад байхад Наран, Ханбүргэдэй дэлгүүрүүдийн самбарт сурталчилгаа цаанаасаа зураг дизайн нь ирдэг ч юм уу, бусдаасаа арай дээр санагддаг.
24 May 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment