20 December 2008

regedit

Хүү laptop-ын desktop дээр байрлах Computer (Windows XP дээр бол My Computer) icon-ыг үгүй хийчихэж. Desktop дээр shortcut үүсгэж аргалж болох боловч түүн дээр нь right-click хийхээр шал ондоо, shortcut-ын menu гарч ирж дургүй хүргээд байдаг талтай. Нилээн дээр XP-тэй байхад бас ийм байдалд орж, regedit-ээр засаж байсан. Vista XP 2-ын регистрийн ялгаа энэ тохиолдолд байдаг юм байна уу гэсэн асуулт сонирхол татаад, ухсан чинь ямар ч алгаа байдаггүй юм байна.

Үүний тулд: Start - Run - regedit
Хэрэв "Start" меню чинь классик хэлбэртэй бол:
[ HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\HideDesktopIcons
\ClassicStartMenu ]
Харин "Start" меню Vista(XP) стильтэй бол:
[ HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\HideDesktopIcons\NewStartPanel ]
зам дагуух мөчирт очих хэрэгтэй.

Улмаар дараах dword параметрийн утгыг 1 =
нуух, 0 = харуулах гэж солих л үлднэ.
{208D2C60-3AEA-1069-A2D7-08002B30309D} Network
{871C5380-42A0-1069-A2EA-08002B30309D} Internet Explorer
{20D04FE0-3AEA-1069-A2D8-08002B30309D} Computer
{645FF040-5081-101B-9F08-00AA002F954E} Recycle bin

Утгыг нь "0" болгож байснаас шууд тухайн бичлэгийг устгачихсан ч болно.

No comments:

Post a Comment