12 December 2008

Сонин унших сонирхол алга

Зууны мэдээ сонинг гарчиглалаа. Хэрэг алга гэхээс өөр үг олдохгүйн.
Дээхнэ би MCS компаний далд сурталчилгааны талаар мэдээлэл блог дээр тавьсан. Өнөөдөр Спирт бал бурам компани хажуу бөөрөндөө төрийн бус байгууллагатай болоод, түүгээрээ дамжуулан өдөр тутмын сонингийн нүүр хуудсанд сурталчилгаагаа байрлуулдаг болж. Надад MCS Group-ийн MCS Electronics, MCS Com зэрэг компаниудын үйл ажиллагаа таалагддаг, харин архи пиво далдуур сурталчилаад байгаа компаниуд нь огтхон ч үгүй.
Хэрэв тухайн ТББ нь чанартай архи сурталчилах санаатай бол Grey Goose, Русский стандарт г.м. бүтээгдэхүүн сурталчилахгүй яасан юм? Хараагаас дээр шүү дэ.
Нөгөө талаас зористой хэрэглээ гэж юуг хэлээд байна? Хүн наад хэрэглээг чинь өөрөө л шийддэг асуудал. "Та бага уугаарай, шарталт гэдэг чинь ийм зүйл, уух дээрээ тулвал хар чингис уу" гэсэн утгатай зүйл с
онинд нийтлэх нь уншигчдыг доромжилж байна.Зууны мэдээ ч өрөөсөн дугуй. Би ийм балай зүйл унших гэж сонин захиалаагүй. Сонингийн цахим хувилбар нээгдсэн нь дэвшил мөн. Харин төлбөр тооцоог ам. доллараар авах нь хууль шууд зөрчиж байгаа ба төгрөгт хэн ч итгэхээ байсны илрэл.Төгрөгийн ханш цаашдаа ч унах байх.

No comments:

Post a Comment