14 December 2008

Өр зээл

Ямар ч тохиолдолд хүн тодорхой хэмжээний өр зээлтэй юм уу авлагатай байдаг байх. Сүүлдээ дадал хэвшил, амьдралын хэв маяг нь болдог. Уг нь "өргүй бол баян" гээд байгаа.
Зээлийн талаар нэг бодолтой явдаг. Болж өгвөл найз нөхөдтэйгээ зээлдэх болон зээлдүүлэх харьцаатай байгаад дэмий. Нэгэнт зээлсэн бол итгэлийг нь эвдэхгүй цаг тухайд нь төлбөр тооцоогоо дуусгахыг хичээх хэрэгтэй. Юу ч тохиолдоо билээ. Найздаа мөнгө зээлдүүлэх нь найз ч үгүй, мөнгө ч үгүй болгох уршигтай. Банкнаас цалингийн зээл авах шиг амар зүйл байхгүй. Данснаас графикийн дагуу эргэн төлөлтөө банк шууд авчихна, үнэн амар. Гэвч гэнэт мөнгөний шаардлага тулгархад банк биш найз нөхөд л хэрэг болоод байгаа юм да.

1 comment:

  1. 100 MNT-tei yavsanaas 100 naiztai yavsan ni deer gedeg chin naadah chin daa
    100*100=10.000MNT olj boloh ni baina shd dee

    ReplyDelete