20 December 2008

КиШ

Одоо болтол Король и Шут (КиШ) хамтлагийн дуунуудаас нийтлээгүй минь учиртай. Гоё дуунуудад нь клип байхгүй юм уу концертын чанар муу бичлэг л байдгаас тэр.
Энэ оны XII сарын эхээр худалдаанд гарсан "Тень клоуна" цомгийг нь татаад сонсож байна (хэд хэд л тойруулчихлаа). Сайн уран бүтээл болж гэж хувьдаа дүгнэж байна.

КиШ-ийн ихэнх дуу нь дундад зууны, үлгэрийн, аймшгийн сэдэвтэй байдаг. Тухайлбал, энэ цомгийн "Фред" гэдэг дууны үгийг харна уу. Энэ дууг rapid дээр mp3 форматаар хуулсан. Харин цомгийг бүтнээр нь сонирхож буй бол рунет-ээс хай, элбэг байгаа.

Эцэст нь 2006 оны "Продавец кошмаров" цомогт орсон "Марионетки" дууны концертын бичлэгийг хууллаа (чанар нь тааруу, уучилна биз):

No comments:

Post a Comment