15 December 2008

Улс төрийн талаар

Би хувьдаа улс төрийг битүүхэндээ үзэн яддаг. Яагаад би 4-р курсээс хойш улсад 9 жил ажиллаж байхад сургуулиа ч төгсөөгүй хүүхэд улс орны ирээдүй, цаашдын хөгжлийн талаар зурагтаар их мэдэгчийн дүртэй чухал чухал зүйл яриад, төлөвлөөд байгаа юм?
Миний бодол: Хүн болгон сайн удирдагч, зохион байгуулагч байх алба байхгүй. Харин хүн болгон ядаж сайн гүйцэтгэгч байх хэрэгтэй. ө.х. өөрт оногдсон ажлыг 100%-ийн чанартай, халтуурдахгүй гүйцэтгэж байх шаардлагатай.
Улс төрч гэх ихэнх улсыг би хувиа хичээгч, ашиг сонжоо хайгч нар гэж дүгнэдэг. Миний хувьд үнэ цэнэтэй зүйл, шударга ёс, хүн чанар г.м. зүйлс тодорхой болсон, тэдгээртээ хөтлөгдөх нь зөв гэж үздэг.

1 comment:

  1. Нам Лам хоёроос хол яваа гэж....

    ReplyDelete