25 December 2008

Бөглөрлөөс зугтах

Автозам битүү бөглөрдөг нь энгийн үзэгдэл болоод байна. Зарим тохиолдолд жаахан тойруу боловч бөглөрлийг тойрч гарах замыг сонгохоос өөр аргагүйд хүрдэг.Өнөөдөр 3-4 дүгээр хороололын Номингийн өмнөх (тэнд Paradox-ын автобусны буудал, таксины зогсоол, буцаж эргэдэг зам, доороос ирсэн зам огтлолцдог) бөглөрлийг тойрох талаар бичье. Доороос өгссөөр гараад иртэд урд пиг, урагшлах хурд бага бол 1-р эгнээндээ орж байгаад 61-р байрлуу эргэх хэрэгтэй. Улмаар 51-р байрыг өнгөртөл чигээр яваад, хорооллын хүнсний захыг тойроод 44-р байрны хажуугаар төв замруугаа орно.
Зураг (http://map.gogo.mn/) дээр улаанаар - бөглөрөл, ногооноор - тойрох гарц.

1 comment:

  1. Хам нь машингүй болохоор аль болох бөглөрөөтэй газраар явмаар санагдаад байдын

    ReplyDelete