05 December 2008

Дөрвөн киноны тухай

Сүүлийн 2 сарын дотор Дэлхийн I дайн, оросын хувьсгал, иргэний дайнтай холбоотой дөрвөн ч кино үзээд амжив. Үзсэн дараалалын дагуу сэтгэгдлээ бичье.
1. Адмирал.
Адмирал А.В.Колчакийн амьдралыг харуулсан, түүхэн үйл явдлуудаар сэдэвлэсэн, барууны стиль шингэсэн бүтээл. Яахав дэ, нэг удаад үзэж болох л кино.

2. Свой среди чужих, чужой среди своих.
Урд нь нэг биш үзэж байсан боловч татаж аваад дахин үзсэн. Сонгодог бүтээл гэхэд хилсдэхгүй. Киноны дуу, хөгжим нь ч гайхамшигтай. Заавал үзэх ёстой уран сайханы кино гэж бодож байна.

3. Господа офицеры. Спасти императора.
90-ээд оны америк боевиктэй адилхан. Үйл явдал: есөн бусын ур чадвар бүхий хэдэн офицер (тусгайгийнхан л гэсэн үг) хааны гэр бүлийг большевикуудаас чөлөөлөх нууц даалгавар авна (тийм зүйл түүхэнд огт байгаагүйг тэмдэглэх нь зөв). Мэдээж, дайсантай 1:100 харьцаатайгаар амиа солилцоно, гол баатар үхэхгүй, бүсгүй гол баатрыг аварна г.м. улиг болсон зүйл их гарна. Дүгнэлт: үзээд хэрэггүй.

4. Моонзунд.
Гайхалтай кино байна. Урд нь үзэлгүй хаагуур явсан юм, дөнгөж сая үзэж дуусгалаа. Офицер, өөрийн үзэл баримтлалдаа үнэнч хүн ямар байх ёстойг тухайн киноноос харж болно. 2 анги бүхий энэ киног үзэх хэрэгтэй шүү нөхдөө.

No comments:

Post a Comment